Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 4-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 4-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 4-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 7.3-9.6 градус дулаан, бусад сумуудад 0.6-8.0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 25, Тоорой, Бигэр, Халиунд 23, Хөхморьтод 22, Алтайд 21, бусад сумуудад 12-20 градус дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур Эрдэнэд -16, Чандмань, Дэлгэр, Тайширт Гуулинд -14, Цогтод -13, Есөнбулаг, Тонхил, Баян-Уул, Цээл сумуудад -12, Бугат, Даривт -11, бусад сумуудад -6-10 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 12-17 градус дулаан, бусад нутгаар 4-11 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэр, Тооройд 47, Алтай, Шаргад 46, Халиунд 41, Чандмань 40, бусад нутгаар 32-39 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Тайшир, Эрдэнэд -18, Чандманьд -17, Есөнбулаг, Гуулинд -16, Дарив, Дэлгэр, Цогтод -15, бусад сумуудад -8-10 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Бигэрт 0.7 мм, Эрдэнэ, Чандманьд 0.5 мм, Төгрөгт 0.4 мм, Есөнбулаг, Баян-Уул, Халиун, Жаргалан, Тайшир, Цээлд 0.3 мм, Дарив, Бугатад 0.2 мм, Тонхил, Хөхморьт, Цогт сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Тоорой, Гуулин, Дэлгэр, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 37 м/с, Тонхилд 29 м/с, Есөнбулагт 27 м/с, Төгрөг, Хөхморьтод 24 м/с, Алтайд 22 м/с, Тооройд 21 м/с, Баян-Уул, Дарив, Тайшир, Халиун, Цээл, Шаргад 20 м/с, Гуулин, Чандманьд 18 м/с, бусад сумуудад 14-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг. Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна. Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн зарим нутгаар Алтай, Тоорой, Тонхил, Халиун, Шарга сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажигдагдаж байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа / Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /