Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр
2019 оны 1-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 1-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур нутгийн өмнө талын сумд Алтай, Бигэр, Цогт сумын Баянтооройн нутгаар -15-18 градус хүйтэн, бусад нутгаар -19-29 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Есөнбулаг, Тонхилд -4 градус, Цээл, Чандмана, Эрдэнэд -5 градус, Баян-Уул, Бигэрт -6 градус, Алтай, Тоорой, -7 градус,бусад нутгаар -11-22 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -37 градус, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Шаргад -35 градус, Халиун, Хөхморьтод -34 градус, бусад нутгаар -23-33 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур нутгийн өмнө талын сумд Алтай, Бигэр, Цогт сумын Баянтооройн нутгаар -14-18 градус бусад нутгаар -19-28 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Тонхилд 5 градус, Алтайд 4 градус Баян-Уул, Чандмана, Эрдэнэд 3 градус, Бигэрт 2 градус, Цээлд 1 градус, тооройд 0 градус дулаан, байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Дэлгэрт -39 градус, Жаргалан, Төгрөг, Халиун, Шаргад -38 градус, Гуулин, Тайширт -37 градус Хөхморьтод -35 градус, бусад нутгаар -23-34 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт 1-3 удаа цас орсон ба Цээлд 1.2 мм, Баян-Уул, Гуулинд 1.0 мм, Алтайд 0.9 мм, Жаргаланд 0.7 мм, Дэлгэрт 0.6 мм, Есөнбулагт 0.5 мм Бугат, Төгрөгт 0.3 мм Тайширт 0.2 мм, халиун, Эрдэнэд 0.1 мм, Хөхморьт, Тонхилд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугатад 14 м/с, Баян-Уул, Дэлгэр, Тайшир, Халиунд 12 м/с, Есөнбулагт 11 м/с, бусад сумуудад 5-10 м/с хүрч шуурсан байна. Зарим нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Энэ ажилд цаг агаар тохиромжтой нөлөөж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын тарга хүч болон усан хангамж дунд зэрэг байна.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 85%-д цасан бүрхүүл тогтсон. Тайшир 4 см, Есөнбулаг 3 см, Гуулин, Цээл 2 см, Алтай, Хөхморьт, Дэлгэр, Жаргалан, Халиун, Цогт, Эрдэнэд 1 см, Тонхил, Баян-Уул, Дарив, Төгрөг, Чандмана, Шаргад 0 см зузаан 5-10 баллын цастай байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал /