> Цаг уурын шинжилгээний мэдээ
7 хоногийн тойм


2023 оны 11 сарын 27-ноос 12 сарын 03-ныг хүртэлх өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ:
Тунадас: Энэ хугацаанд нийт нутгаар цас ороогүй.
Агаарын температур: Өнгөрсөн 7 хоногтоо хугацааны эхээр Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор өдөртөө -8...+4 градус дулаан, шөнөдөө -11...-20 хүйтэн, хамгийн дулаан нь өдөртөө Ажбогд, Баянтоорой +4 градус дулаан, шөнөдөө Ажбогд -11 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө -4...-12 градус хүйтэн, шөнөдөө -17...-25 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь өдөртөө Цогт -12 градус, шөнөдөө Тайшир, Гуулин -25 градус хүйтэн байсан бол, хугацааны сүүлээр Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор өдөртөө -2...+5 градус дулаан, шөнөдөө -5...-12 хүйтэн, хамгийн дулаан нь 03-нд өдөртөө Ажбогд +5 градус дулаан, шөнөдөө Ажбогд -5 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө -8...+3 градус дулаан, шөнөдөө -5...-17 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь өдөртөө Тайшир -8 градус, шөнөдөө Дэлгэр, Гуулин -17 градус хүйтэн.байв.
Салхи: Өнгөрсөн 7 хоногтоо 27-нд шөнөдөө Эрдэнэ 24м/с, Чандмана 14м/с, 28-нд шөнөдөө Тонхил 13м/с, 28-нд өдөртөө Бугат 14м/с, 02-нд өдөртөө Есөнбулаг 13м/с хүрч ширүүслээ. Бусад хугацаанд нийт нутгаар 0-12 метр байв.
ГОВЬ-АЛТАЙ УЦУОШТ-ийн МҮХ хэлтэс
Утас: 70483093