Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
.2019 оны 8-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-09-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 8-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 21.9-24.8 градус дулаан, бусад нутгаар 14.8-22.1 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 36, Тооройд 34, Жаргалан, Хөхморьтод 32, Бигэрт 31 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод 1, Гуулин тосгонд 2, Чандмань, Есөнбулагт 3 градус, бусад нутгаар 4-12 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 29-33 градус дулаан, бусад нутгаар 21-30 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Тоорой, Шаргад 62, Цогт, Алтайд 58, Халиунд 57 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -3, Есөнбулаг, Чандманьд -1 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Бугатад 6.1 мм, Алтайд 3.8 мм, Бигэрт 1.2 мм, Цогтод 0.8 мм, Дэлгэрт 0.7 мм, Цээл, Төгрөгт 0.4 мм, Эрдэнэ, Халиунд 0.3 мм, Чандмань, Есөнбулагт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тонхил, Тоорой, Хөхморьт, Баян-Уул, Гуулин, Дарив, Жаргалан, Тайшир, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Тооройд 24 м/с, Бугатад 21 м/с, Баян-Уулд 16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.0-3.7 ц/га ургацтай байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат үрийн боловсролт, хаталт хагдралтынн үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 26.3 хувьд буюу Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Эрдэнэ сумдын нутгаар хэвийн буюу сайн, харин 73.7 хувьд буюу Есөнбулаг, Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Баян-Уул, Бигэр, Гуулин, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга сумуудын нутгаар дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /