Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 onii 12-r sariin 1-r arav honogiin toim bichver


2017 оны 12-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2017-12-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2017 оны 12-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолойгоор өдөртөө -12.5-14.4 градус, шөнөдөө -20-25 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө -6.9-11.8 градус,шөнөдөө -24-29 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой тосгон, Алтай сумд 2 градус дулаан, агаарын хамгийн бага температур Гуулин тосгон, Тайширт -29, Дарив, Жаргалан,Дэлгэрт -26 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор өдөртөө -11-16 градус хүйтэн, шөнөдөө -17-22 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө -12-17 градус хүйтэн, шөнөдөө -25-30 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Аж богд,Тоорой тосгонд 9, Бигэр,Төгрөг,Алтайд 5, Бугатад 6 градус хүрч дулаарсан бол, хөрсний хамгийн бага температур Тайшир, Жаргаланд -33, Гуулин тосгонд -29, Дэлгэрт -28, Шарга,Баян-Уул,Алтайд -27,Эрдэнэ сумд -26 градус хүйтэн байсан байна. Нийт нутгаар өмнөх 10 хоногоос хөрсөндөө 7-12 градусаар хүйтэрсэн байна.
Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас ороогүй. Харин Тайширт 0.6 мм, Баян-Уулд 1.1 мм, Халиунд 0.3 мм, Жаргаланд 0.5 мм, Бугат 0.2 мм хур тунадас тус тус орсон байна.
Салхи шуурганы хувьд салхи багатай, Тооройд 17 м/с, Бугатад 18 м/с, Аж богд 12м/с,Цогт,Цээл 10-11 м/с,бусад нутгаар салхи багатай, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-6 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Энэ жил малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Энэ арав хоногт малын хорогдолгүй гэсэн мэдээг багийн засаг дарга нараас ирүүлсэн байна.
Цасны мэдээ: Нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүл тогтсон. Гуулин тосгонд 2 см, Тайширт, Баян-Уулд 2 см, Жаргаланд 1 см,Цээл, Чандманьд 0 см цастай байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга /Т.Дэлгэрмаа/
Тойм бичсэн: ХААЦУын ахлах техникч /О.Эрдэнэтуяа