Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12-р сарын 1-р арав хоногийн тойм бичвэр
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2018 оны 12-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолойгоор -15-18 градус хүйтэн, бусад нутгаар -20-25 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Даривт 6 градус, Төгрөгт 5 градус, Бигэр, Шаргад 3 градус, Хөхморьт, Баян-Уулд 2 градус дулаан, бусад нутгаар -1-7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -37 градус, Гуулин, Тайширт -35 градус, Дэлгэр, Цогт Жаргаланд -34 градус хүйтэн, бусад нутгаар -25-33 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -16-18 градус хүйтэн, бусад нутгаар -16-25 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 14 градус, Шаргад 12 градус, Тоорой, Эрдэнэд 6 градус, Чандманад 5 градус, Төгрөгт 4 градус, Алтай, Хөхморьтод 1 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулин, Дэлгэр, Тайширт -38 градус, Есөнбулагт -37 градус, Баян-Уул, Жаргаланд -36 градус,Тонхил, Төгрөг, Чандманад -35 градус, бусад нутгаар -27-34 градус хүйтэн байсан байна. Нийт нутгаар өмнөх 10 хоногоос 10-15 градусаар хүйтэрсэн байна.
Энэ арав хоногт Есөнбулагт 6.0 мм, Баян-Уулд 1.9 мм, Төгрөгт 1.8 мм, Тайширт 1.5 мм, Гуулинд 1.0 мм, Чандманад 0.8 мм, Дэлгэр, Жаргаланд 0.6 мм, Алтай, Тонхил, Цогтод 0.4 мм, Цээлд 0.1 мм, Хөхморьтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Алтай, Бугатад 27 м/с, Есөнбулагт 25 м/с, Тооройд 24 м/с, Хөхморьт, Бигэр, Шаргад 20 м/с, Тонхилд 18 м/с, Баян-Уул, Дарив, Төгрөг, Чандманад 16 м/с, Цээлд 15 м/с, бусад сумуудад 9-14 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: Есөнбулагт 5 см, Баян-Уул, Дэлгэр, Тайширт 2 см, Жаргаланд 1 см, Алтай, Тонхил, Гуулин, Төгрөг, Цогт, Цээл, Чандмана сумуудад 0 см зузаан цастай 5-9, балл, Есөнбулаг, Баян-Уулд 10 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал