Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2019 оны 8-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-08-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 8-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 26.3-28.4 градус дулаан, бусад нутгаар 16.0-22.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 39, Тооройд 36, Бигэрт 35, Алтай, Жаргалан, Халиунд 34 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод 5, Эрдэнэд 6, Гуулин тосгон, Тайшир, Чандманьд 7 градус, бусад нутгаар 8-19 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 32-39 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Төгрөгт 67, Шаргад 65, Алтайд 62, Халиун, Бигэрт 61, Тооройд 60, Бугат, Даривт 59 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэд 2, Гуулин тосгон, Чандманьд 4 градус, Дэлгэр, Цогтод 5, бусад нутгаар 6-17 градус дулаан байсан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Тайширт 11.1 мм, Эрдэнэд 10.6 мм, Дэлгэрт 8.3 мм, Алтайд 3.8 мм, Даривт 2.7 мм, Хөхморьтод 2.6 мм, Жаргаланд 2.1 мм, Цогт, Есөнбулаг, Тонхил, Чандманьд 1.6-1.8 мм, Баян-Уул, Цээлд 1.4 мм, Төгрөгт 1.0 мм, Тоорой тосгонд 0.4 мм, Бугат, Халиунд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Бигэр, Шарга, гуулин тосгонд хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Есөнбулагт 27 м/с, Алтайд 19 м/с, Бугатад 18 м/с, Тооройд 17 м/с, Тонхилд 16 м/с хүрч хүчтэй шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 8 дугаар сарын 11-ний байдлаар нийт нутгийн 39.5 хувьд буюу Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Шарга, Эрдэнэ сумдын нийт нутаг, Тонхил, Дарив сумын зарим нутгаар хэвийн буюу сайн, харин 60.5 хувьд буюу Есөнбулаг, Алтай, Бугат, Тоорой, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань сумуудын нийт нутгаар, Тонхил, Дарив сумын зарим нутагт дунд зэрэг үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /