Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020 оны 10-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-10-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 10-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 3.9-4.6 градус дулаан, бусад нутгаар -4.2-3.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Халиун 17, Тоорой Бигэр, Шаргад 16, Алтай 15 бусад сумуудад 6-13 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Цогт, Цээлд -16, Бугат, Тонхил, Дарив, Жаргалан, Чандманьд -12, Баян-уул, Гуулинд -11, Тайшир, Хөхморьтод -10, Төгрөг-9, Халиунд -8, Тооройд -7, Бигэрт -6, Алтай, Шарга -5 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 5-9 градус дулаан, бусад нутгаар -2-5 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 34, Алтай 32, Тоорой тосгон 31, Шарга 30, бусад сумуудад 12-27 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Бугтад -17, Баян-Уул, Эрдэнэ -15, Дарив, Чандмань, Гуулин тосгонд -14, Тонхил, Хөхморь, Жаргалан, Тайшир, Цогтод -13, бусад сумуудад -8--12 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Чандманьд 2.6 мм, Есөнбулагт 1.4 мм, Төгрөгт 0.9 мм, Бугат, Тайширт 0.7 мм, Дарив, Жаргалан 0.4 мм, Хөхморь, Баян-Уул, Цогт 0.3 мм, Цээлд 0.2 мм, Тонхил, Дэлгэр, Халиун, Эрдэнэнд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин зарим газраар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Тоорой, Шарга 24 м/с, Есөнбулаг, Тонхилд 22 м/с, Бугат, Дарив 20 м/с, Баян-Уул, Бигэр 16 м/с, Хөхморь, Тайшир, Төгрөг Цогт, Чандмань, Эрдэнэд 14 м/с, бусад сумуудад 12-13 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 20 байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 10-р сарын 21-ны байдлаар Чандманьд 3 см, Есөнбулагт 1 см, Тайшир, Төгрөг, Цогт 0 см бусад сумдад цасгүй байна. Нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /