Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2024 оны 7-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм

Шинэчлэгдсэн: 2024-07-26 22:09:04

10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 7-р сарын хоердугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 24.6-27.4 градус дулаан, бусад сумдад 16.3-21.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 40, Шаргад 38, Бигэр 37, Халиунд 36, Алтай , Хөхморьтод 34, Төгрөг, Тайшир, Даривт 33, Жаргалан, Дэлгэр 32, Гуулинд 31, Баян-Уул, Цээлд 30, градус дулаан, бусад сумдад 28-29 градус дулаан байлаа.

Агаарын хамгийн бага температур Есөнбулаг, Эрдэнэд 6, Чандманьд 7, Цогт,  Тонхил, Цээлд 8, Гуулин,  Баян-Уулд 9, градус дулаан, бусад сумдад 10-16 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 33-36 градус дулаан, бусад нутгаар 21-32 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тоорой 68, Халиунд 66, Шаргад 65, Гуулинд 64, Жаргалан, Алтай, Баян-Уулд , Бигэр, Дарив, Цээл, 63, Чандмань, Цогт 62, Тайшир, Хөхморьт, Дэлгэр, Төгрөг, Эрдэнэд 61, Тонхил 60, бусад сумдад 56-59 градус дулаан байлаа.

Хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэд 3, Бугат, Чандманьд 4, Цогт 5 , Есөнбулагт , Тонхил 6, Баян-Уул, Гуулин , Дарив,  Дэлгэр,  Цээл, Бугатад 8, бусад сумдад 11-15 градус дулаан байлаа.

Хур тунадасны хувьд нийт нутгийг хамарсан ба Баян-Уулд 37.0 мм, Есөнбулагт 25.5 мм,  Хөхморьтод 24.3 мм, Цогт 21.6 мм,  Жаргаланд 21.0 мм, Төгрөгт 18.7 мм, Шаргад 17.4 мм, Даривт 16.7 мм, Цээлд 12.6 мм, Бугатад 11.6 мм, Халиунд 9.6 мм, Тонхилд 8.1 мм, Тайширт 6.7 мм, Дэлгэрт 6.4 мм, Гуулин 3.3 мм,  Алтай 3.0 мм, Бигэрт 2.9 мм, Тооройд 2.7 мм, Эрдэнэ 1.5 мм, Чандманьд 1.2 мм, хур тунадас орсон байна. Харин хур тунадас ороогүй газар байхгүй байна.

Салхины хамгийн их хурд Тонхилд 22 м/с, Есөнбулагт 21 м/с, Тоорой 19 м/с, , Алтай, Эрдэнэ , Бугатад 18 м/с, Хөхморьтод 17 м/с, Шарга 16 м/с, Цогтод 15 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.

Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.

Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.  

Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.

Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, ихэнх нутгаар цэцэглэлт ажиглагдаж байна.

Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 57.9 хувьд буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Цогт, Эрдэнэ, Чандмань, Шарга сумдын нутгаар хэвийн буюу сайн, 42.1 хувьд буюу Алтай, Бугат, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Тайшир, Халиун, Цээл сумдад дунд, 0.0 хувь буюу  муу үнэлгээтэй гарсан газар байхгүй байна.

           Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга                              / Т.Дэлгэрмаа /

        Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ  / М.Гүнбилэг /