Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 2-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнө талаар Бугат, Алтай, Цогт, Баянтоорой, Эрдэнэ, Чандмана Бигэр сумдын нутгаар 11-18 градус хүйтэн, бусад нутгаар 20-29 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд 1 градус дулаан, Бугат, Цээлд 1 градус, Бигэр Чандманад 2 градус, Цогт, Эрдэнэд 3 градус, Тонхилд 4 градус, Тооройд 6 градус, бусад нутгаар 11-20 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур Шаргад 39 градус, Хөхморьтод 36 градус, Даривт 35 градус, Гуулин, Дэлгэрт 34 градус, Алтай, Тонхил, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиуны нутгаар 30-33 градус, бусад нутгаар 19-29 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнө талаар Алтай, Баянтоорой, Эрдэнэ, Цээл, Чандмана Бигэр сумдын нутгаар 9-19 градус хүйтэн,Хөрсний гадаргын хамгийн их температур нутгийн баруун өмнө, өмнө талын нутгаар 10-18 градус дулаан, хойд болон зүүн хойд талын нутгаар нутгаар 6-10 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад 42 градус, Гуулинд 38 градус, Дэлгэрт 37 градус, Хөхморьт, Дарив, Жаргалан, 36 градус, бусад нутгаар 22-33 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт бүх нутгаар 1-3 удаа цас орсон ба Төгрөгт 7.6 мм, Тонхилд 4.3 мм, Эрдэнэд 3.7 мм, Цээлд 3.5 мм, Баян-Уулд 2.8 мм, Дарив, Халиун, Есөнбулагт 2.6 мм, Дэлгэрт 2.5 мм, Бугатад 2.4 мм, Тоорой, Гуулин, Тайшир, Чандманад 2.0 мм, Жаргаланд 1.9 мм, Хөхморьтод 1.6 мм, Цогтод 1.4 мм, Алтай, Бигэрт 1.0 мм, Шаргад 0.4 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 20 м/с, Бигэрт 16 м/с, Алтайд 15 м/с Есөнбулаг, Гуулин, Дэлгэр, Тайшир, Халиун, Чандманад 12 м/с, бусад сумуудад 5-10 м/с салхитай байсан байна. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Энэ 10 хоногт нийт нутгаар 1-3 удаа цас орж цасан шуурга шуурсны улмаас зарим сумдын мал бэлчээрлэлт хүндэрч мал бэлчээрт гарч чадаагүй ба Баян-Уулд 458, Тайширт 242, Төгрөгт 140, Гуулинд 84 мал хорогдсон байна.
Цасны мэдээ:
Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан Есөнбулагт 7 см, Төгрөгт 6 см, Хөхморьт, Тайширт 5 см, Тонхил, Дарив, Жаргалан, Халиун, Шаргад 4 см, Баян-Уул, Гуулин, Цогт, Цээлд 3 см, Тоорой, Бигэр, Дэлгэр, Эрдэнэд 2 см, Бугатад 1 см, Алтай, Чандманад, 0 см, 5-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Цасны нягт Төгрөгт 0.20 г/см3, Есөнбулагт 0,19 г/см3, Хөхморьт, Тайширт, 0.14 г/см3, Халиунд 0.12 г/см3 байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал /