> Цаг уурын шинжилгээний мэдээ
Сарын тойм


Говь-Алтай аймгийн 2021 оны 3 дугаар сард цаг агаар ямар байсан тухай тойм
Говь-Алтай аймгийн нутгаар 3 дугаар сард агаарын дундаж температур Алтайн өвөр говь, Бигэр, Шарга, Халиуны говь хоолой, Төгрөг сумын нутгаар 1-5 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байдаг.
2021 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур Алтайн өвөр говь, Шарга Бигэрийн говиор 0-1 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн ба уур амьсгалын дунджаас аймгийн бүх сумдын нутгаар 1-6 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн бага температур сарын нэгдүгээр арав хоногт ажиглагдсан ба энэ үеэр Алтайн өвөр говь, Хүйс, Шаргын говь, 14-19 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 20-25 градус хүрч хүйтэрсэн.
Салхи. Салхины дундаж хурд хавар, намрын улиралд Цээл, Шарга, Есөнбулаг, Төгрөг, Тонхил, Бугат сумдын нутгаар 5,1-5,8м/с, бусад нутгаар 3,0-4,4 м/с байдаг.
2021 оны 3 дугаар сарын 13-14, 25-26-нд аймгийн ихэнх сумдын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч энэ үер салхины хамгийн их хурд Шаргат 34 м/с Бугатад 32 м/с, Есөнбулаг, Тонхилд 30 м/с, Цээл,Тайширт 28 м/с, Цогт, Жаргаланд 24 м/с, бусад сумдын нутгаар 16-20 м/с хүрч ширүүссэн. Тонхил, Бугат, Есөнбулаг, Шарга, Төгрөг, Дарив, Баян-Уул сумдын нутгаар 15-28 өдөр, бусад сумуудад 5-14 өдөр 10 м/с дээш салхитай байсан байна.
Хур тунадас: 3 дугаар сард Говь-Алтай аймгийн нутгийн Хүйс, Шарга, Бигэрийн говь, Алтайн өвөр говь хоолойгоор, Гуулин тосгон / Хөхморьт, Шарга, Бигэр, Гуулин тосгон, Алтай сум/ -д 0.5-1.3 мм, бусад нутгаар 1.5-4.8 мм тунадас ордог.
2021 оны 3 дугаар сарын нийлбэр тунадасны хувьд хамгийн их Есөнбулагт 7.1 мм, Дэлгэрт 4.3 мм, Баян-Уулд 4.4 мм, Гуулинд 3.6 мм, Тонхилд 2.4 мм, Жаргаланд 2.0 мм, бусад нутгаар 0.0-1.4 мм тунадас орсон харин Алтай, Тоорой тосгон, Бигэр сумдад огт тунадас ороогүй байна.
Гуулин тосгон, Дэлгэр, Есөнбулаг, Дарив, Тонхил, Жаргалан, Баян-Уул сумдад уур амьсгалын дунджаас ахиу, бусад бүх сумдын нутгаар УАД-аас бага тунадас орсон.
УЦУОШТ ЦУОТХ