Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2023-12-11 12:17:25

АРВАНХОЁРДУГААР САРЫН

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног ОЖД–тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Зураг 1.  2023 оны 12–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0 [Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Зураг 2. 2023 оны 12–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм [И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]

 

ЗӨВЛӨМЖ

 

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

ГОВЬ-АЛТАЙ УЦУОШТ-ийн МҮХ хэлтэс

Утас: 70483093

2023-11-28