Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 onii 12-r sariin 2-r arav honogiin toim bichver


2017 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2017 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолойгоор өдөртөө -14.1-19.3 градус, шөнөдөө -22-27 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө -18.4 -21.1 градус,шөнөдөө -26-31градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтай сумд 0 градус дулаан, агаарын хамгийн бага температур Гуулин тосгон -27, Тайширт -29, Дарив, Дэлгэрт -26, Жаргалан -32 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор өдөртөө -14-19 градус хүйтэн, шөнөдөө -17-22 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө -19-24 градус хүйтэн, шөнөдөө -27-32 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Аж богд 7,Тоорой тосгонд 6, Төгрөг Алтайд 3, Бугатад 5 градус хүрч дулаарсан бол, хөрсний хамгийн бага температур Тайшир, Жаргаланд -34, Гуулин тосгонд -29, Дэлгэрт -27, Шарга-31,Баян-Уул-30,Алтайд -29,Эрдэнэ сумд -25 градус хүйтэн байсан байна. Нийт нутгаар өмнөх 10 хоногоос хөрсөндөө 8-15 градусаар хүйтэрсэн байна.
Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас ороогүй. Харин Баян-Уулд 0.4 мм, Халиунд 0.3 мм, Жаргаланд 0.4 мм, Есөнбулагт 0.3 мм,Төгрөгт 0,6мм,Халиунд 0,3 мм хур тунадас тус тус орсон байна.
Салхи шуурганы хувьд салхи багатай, Тонхил 22м/с,Бугатад 17 м/с, Есөнбулагт 15м/с,Баян-Уул, Халиун сумд 12м/с бусад нутгаар салхи багатай, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-6 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Энэ жил малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Энэ арав хоногт малын хорогдолгүй гэсэн мэдээг багийн засаг дарга нараас ирүүлсэн байна.
Цасны мэдээ: Нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүл тогтсон. Гуулин тосгонд 1 см, Тайширт, Баян-Уулд 2 см, Жаргаланд 1 см,Цээл, 0 см цастай байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга /Т.Дэлгэрмаа/
Тойм бичсэн: ХААЦУын ахлах техникч /О.Эрдэнэтуяа/