Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Говь-Алтай аймгийн 2018-2019 оны Өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2018-2019 ОНЫ
ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2018 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 75 орчим хувьд хэвийн сайн, 25 гаруй хувьд дунд зэрэг үнэлгээтэй гарсан.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
7% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
14% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
41% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
17% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
21% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл нутгийн 21 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 79 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Говь-Алтайн аймгийн Есөнбулаг сумын нийт нутаг, Цогт сумын Рашаант, Баян-Улаан, Баян-Өндөр, Гэгээт багууд, Бигэр сумын Эхбулаг, Хүрэмт багууд, Чандмань сумын Чандмань-Уул, Эрэдэнэ-Уул багууд, Төгрөг сумын Цагаанхайрхан, Мааньт багууд, Тонхил сумын Алтайн-Оргил баг, Дэлгэр сумын Гуулин тосгон, Баян-Уул сумын Баянхайрхан багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн, Дарив сумын Ихэс, Жавхлант, Халиун сумын Олонбулаг, Гүү бариач, Бигэр сумын Буудай, Мянгаа, Чандмань сумын Хүрхрээ, Өлзийбулаг, Хөхморьт сумын Цоохор нуур, Цогт сумын Далан, Төгрөг сумын Тунгалаг, Тайшир сумын Галуут, Тонхил сумын Зүйл багуудад 3-5 дахин хэтэрсэн, Цээл, Шарга, Жаргалан сумын нийт нутаг, Дэлгэр сумын ихэнх нутаг /Баянбуурал, Баянхайрхан, Баян-Өндөр, Баянхонгор багууд/, Баян-Уул сумын Баянговь, Баянбогд, Чандмань хайрхан багууд, Тайшир сумын Далан, Хуримт багууд, Хөхморьт сумын Завхангол, Сангийн далай багууд, Тонхил сумын Тамч, Бүс-Уул, Төгрөг сумын Төгрөгийн эх, Хүрэнгол, Бугат сумын Ферм, Цогт сумын Төгрөг, Эрдэнэ сумын Цагаан-Уул, Бигэр сумын Урт, Дарив сумын Хужирт багуудын íóòãààð даац 1-3 дахин õýòýð÷ ãàðëàà.
Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
Говь-Алтай àéìãèéí èõýíõ ñóì, багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Хянасан: ÓÖÓÎØТөвийн äàðãà /Н.Алтантуяа/
ХААЦУ-ын инженер /М.Гүнбилэг/
2018-08-28