Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 11-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2019 оны 11-р сарын гуравдугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-12-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 11-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -9.1-12.5 градус дулаан, бусад нутгаар -13.1-17.5 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 8, Баян-Уулд 5, Дарив, Төгрөгт 4 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт -29, Жаргалан, Цогтод 28, Тайшир, Гуулин, Есөнбулагт -27, Баян-Уул, Бугат, Цээлд -26, бусад нутгаар -19-25 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор -9-10 градус хүйтэн, бусад нутгаар -10-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 13, Цээл, Алтайд 11, Бигэр, Тооройд 10 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -31, Эрдэнэ, Жаргалан, Тайшир, Бугат, Есөнбулагт -30, Баян-Уул, Гуулинд -29 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 2.0 мм, Цогтод 1.4 мм, Жаргаланд 1.2 мм, Тооройд 1.1 мм, Тайшир, Цээлд 1.0 мм, Бугатад 0.8 мм, Гуулинд 0.6 мм, Халиун, Есөнбулагт 0.3 мм, Дэлгэр, Эрдэнэд 0.2 мм, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тонхил, Хөхморьт, Алтай, Бигэр, Дарив, Төгрөг, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Бугат, Төгрөг, Шаргад 20 м/с, Тонхилд 19 м/с, Алтай, Есөнбулагт 18 м/с хүрч цасан болон шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: Энэ арав хоногт Цогт сумуудад 4 см, Баян-Уул, Тайширт 2 см, Цээл, Эрдэнэ, Гуулин тосгонд 1 см, Жаргаланд 0 см зузаан цастай, нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /