Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 6-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-06-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 6-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 18.0-21.6 градус дулаан, бусад нутгаар 10.8-16.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 33, Тоорой, Бигэрт 32, Алтай, Халиунд 30, Дарив, Төгрөгт 28, бусад сумуудад 20-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод -2, Чандмань, Есөнбулаг, Тонхилд -1, бусад нутгаар 0-7 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 28-30 градус дулаан, бусад нутгаар 20-26 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 62, Бигэр, Даривт 60, Шаргад 58, Тонхил, Төгрөгт 56, Халиун, Алтайд 55, бусад сумуудад 43-51 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -6, Цогтод -4, Бугат, Чандманьд -3, Есөнбулаг, Тонхил, Тооройд -2 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Есөнбулагт 10.9 мм, Даривт 8.5 мм, Тонхилд 6.0 мм, Баян-Уул, Төгрөгт 4.4 мм, Цогтод 3.8 мм, Жаргалан, Тайширт 1.5 мм, Хөхморьтод 1.2 мм, Гуулин тосгонд 0.7 мм, Цээлд 0.6 мм, Эрдэнэ, Халиунд 0.4 мм, Алтайд 0.2 мм, Бигэрт 0.1 мм, Дэлгэр, Бугатад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Баянтоорой, Шарга, Чандмань сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Есөнбулаг, Цээлд 28 м/с, Бугатад 27 м/с, Тонхилд 26 м/с, Цогт, Шарга, Хөхморьтод 24 м/с, Тоорой, Бигэр, Чандмань,Төгрөгт 20 м/с, бусад сумуудад 12-16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цухуйлтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар залаалалт бундуйжилтын үе шат явагдаж байна.
Бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 1-ний байдлаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Баян-Уул, Шарга сумдын нутгаар 34.2 хувьд дунд буюу ургалт удааширалтай, Бугат, Гуулин, Бигэр, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Эрдэнэ, Чандмань сумуудад 65.8 хувьд ургамлын ургалт муу байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /