Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн тойм бичвэр
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур нутгийн баруун өмнө, өмнө талын сумд Тонхил, Бугат, Алтай, Баянтоорой, Бигэрийн нутгаар 12-17 градус хүйтэн, бусад нутгаар 18-24 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Есөнбулаг, Алтай, Баян-Уул, Бигэр, Даривт 1 градус хүйтэн, Тонхил, Төгрөг, Халиун, Цогтод 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-7 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад 36 градус, Гуулинд 35 градус, Есөнбулагт 34, Жаргалан,Тайширт 33 градус, Тонхил, Дэлгэрт 32 градус, бусад нутгаар 25-31 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын дундаж температур нутгийн баруун өмнө өмнө талын сумд Тонхил, Бугат, Алтай, Бигэр, Баянтоорой Чандмана, Эрдэнэ сумдын нутгаар 11-17 градус бусад нутгаар 18-24 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 11 градус, Тонхил, Баян-Уулд 8, Бигэрт 6 градус, Баянтоорой, Цээл, Эрдэнэд 5, Чандманад 4 градус, Төгрөг, Хөхморьт, Бугат, Есөнбулагт 1-3 градус дулаан, байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад 39 градус, Гуулинд 38 градус, Жаргалан, Дэлгэрт 37 градус, Есөнбулаг, Тайширт 36 градус, Цогтод 35 градус, бусад нутгаар 28-34 градус хүйтэн байсан байна.
Энэ арав хоногт Бугатад 1.6 мм, Алтайд 1.3 мм, Цээлд 1.2 мм, Эрдэнэд 0.4 мм, Тайшир, Халиун, Цогтод 0.2 мм, Дэлгэр, Гуулин, Чандманад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулагт 24 м/с, Тонхилд 22 м/с, Бугат, Дарив, Шаргад 20 м/с, бусад сумуудад 12-17 м/с хүрч шуурсан энэ арав хоногт салхи шуурга ихтэй, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 хоног байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Энэ ажилд цаг агаар тохиромжтой нөлөөж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын тарга хүч болон усан хангамж дунд зэрэг байна. Тайширт 146, Цээлд 68 мал хорогдсон.
Цасны мэдээ:
Нийт нутгийн 65%-д цасан бүрхүүлтэй байна. Тайшир 4 см, Алтай, Халиун, Цээлд 3 см, Есөнбулагт 2 см, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Цогтод 1 см, Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Чандманад 0 см зузаан 5-10 баллын цастай байна. Бусад нутгаар цасан бүрхүүлгүй байна.
Хянасан: ЦУОТХ-ийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / Б.Энхжаргал /