Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 9-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 9-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-09-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 9-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 17.4-21.1 градус дулаан, бусад нутгаар 18.7-20.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 33, Тооройд 31, Бигэр, Алтай, Халиун, Тайширт 28, бусад сумуудад 20-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд 0, Бугатад 1, Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Цогт, Цээл сумуудад 2, бусад нутгаар 3-9 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 24-27 градус дулаан, бусад нутгаар 14-22 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 55, Тоорой тосгонд 54, Алтайд 53, Цээл, Төгрөгт 51, бусад сумуудад 41-50 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Гуулинд -3, Бугатад -2, Есөнбулагт -1 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Есөнбулагт 6.7 мм, Баян-Уулд 5.9 мм, Халиун, Тайширт 5.7 мм, Жаргаланд 4.4 мм, Шаргад 4.0 мм, Бугатад 3.2 мм, Эрдэнэд 2.2 мм, Төгрөгт 2.1 мм, Цээлд 2.0 мм, Тонхил, Чандманьд 0.6 мм, Дэлгэрт 0.4 мм, Даривт 0.3 мм, Хөхморьтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Гуулин тосгон, Алтай, Бигэр, Баянтооройд хур тунадас ороогүй байна. Салхины хамгийн их хурд Бугатад 26 м/с, Хөхморьтод 19 м/с, Тонхилд 18 м/с, Шаргад 16 м/с, бусад сумуудад 7-14 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Бугат, Тонхилд 9, бусад сумдаар 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, зарим нутгаар үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 23.6 хувьд сайн буюу Хөхморьт, Баян-Уул, Дарив, Шарга, Гуулин тосгоны нийт нутгаар, 61.9 хувьд дунд буюу Алтай, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Эрдэнэ нийт нутгаар, 14.5 хувьд буюу Бугат, Чандмань, Есөнбулаг сумдын нутгаар ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /