Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл
2022 оны агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогын дүн мэдээ


ТОО БҮРТГЭЛИЙН АЖИЛ
Журам захирамж: Монгол улсын “ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО”-ны 2022.10.28-ны албан тоотын дагуу Монгол улсын “Агаарын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5, 27р зүйлийн 27.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дүгээр тушаалаар батлагдсан “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл хийх журам”-ын дагуу мөн Аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ны А/690 захирамжийг тус тус үндэслэн 18 сум, 2 тосгонд агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл, тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулав.
Агаар бохирдлын суурин эх үүсвэрт дараах төрлийн зуухыг хамруулсан.
- Ахуйн хэрэглээний 3-15кВт хүртэл хүчин чадалтай зуух (3<чадал<15кВт)
- Ус халаах 15-100кВт хүртэл хүчин чадалтай бага оврын зуух. (15кВт≤чадал<100кВт)
- Ус халаах 100кВт-4.2МВт хүртэл хүчин чадалтай дунд оврын зуух. (100кВт≤чадал<4.2МВт)
- Ус халаах 4.2МВт дээш хүчин чадалтай том оврын зуух. (4.2МВт≤чадал буюу цахилгаан болон дулааны станц)
- АГААР БОХИРДУУЛАХ ЭХ ҮҮСВЭРИЙН 2022 ОНЫ ТОО БҮРТГЭЛИЙН ДҮН
Аймгийн төвд гэрийн зуух 2507, хувийн орон сууцны зуух 360ш, нийт 2867ш зуух тоологдож, эдгээрт нийт 6130 тн нүүрс, 3735 м3 мод, 950 тн аргал, хөрзөн болон бусад түлшийг хэрэглэсэн байна. Сумдад гэрийн зуух 2195ш, хувийн орон сууцны зуух 940ш, нийт 3134 ш зууханд 7093.5тн нүүрс, 1436.8 м3 мод, 6321.4 тн аргал, хөрзөн зэрэг бусад түлш хэрэглэсэн дүн мэдээ гарлаа. /Тус судалгааг төв суурин газарт байгаа эх үүсвэрээр гаргав/
Хүснэгт 1. Сумдын гэрийн болон хувийн орон сууцны зуухны судалгаа
2022 онд аймгийн хэмжээнд 3-15 квт хүртэл хүчин чадалтай гэрийн зуух 4702, хувийн орон сууцны зуух 1045ш, нийт 6001ш зуух тоологдож, 13223.5тн нүүрс, 5171.8м3 мод, 7271.4 тн аргал, хөрзөн болон бусад түлш хэрэглэсэн байна.
№ |
Сумд |
Он |
Айл өрхийн зуух |
||
Гэр |
Байшин |
Жилд хэрэглэдэг нүүрсний хэмжээ тн |
|||
1 |
Есөнбулаг сумд |
2014 |
3277 |
215 |
20450.2 |
2015 |
2827 |
157 |
33478.0 |
||
2016 |
2729 |
158 |
7650.9 |
||
2017 |
3404 |
444 |
7710 |
||
2018 |
3086 |
326 |
7811 |
||
2019 |
3044 |
596 |
8695.4 |
||
2020 |
2108 |
280 |
5151 |
||
2021 |
2443 |
326 |
7848,5 |
||
2022 |
2507 |
360 |
6130 |
||
2 |
Аймгийн хэмжээнд |
2014 |
5834 |
312 |
26467.6 |
2015 |
5698 |
214 |
43573.5 |
||
2016 |
6480 |
350 |
17947.9 |
||
2017 |
6806 |
1388 |
14668.1 |
||
2018 |
5615 |
1312 |
15183.1 |
||
2019 |
5621 |
1543 |
16241.1 |
||
2020 |
4213 |
1162 |
11918 |
||
2021 |
4771 |
1337 |
14929,4 |
||
2022 |
4702 |
1299 |
13223.5 |
Хүснэгт 2. 2014-2022 оны харьцуулсан судалгаа
2022 оны ердийн галлагаатай 3-15кВт-ын хүчин чадалтай зуухтай айл өрхийн тоог доорх зураг1-т сум тус бүрээр харууллаа.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2022 оны агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогын дүн мэдээ | 2023-04-06 | 2023-11-28 | 107 |
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөгөөн болж байна | 2017-02-23 | 2023-11-16 | 643 |
ЦАСАН ШУУРГАНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!!! | 2017-02-23 | 2023-11-23 | 645 |
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ | 2017-02-23 | 2023-11-29 | 821 |