Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал
Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын
2017оны 10 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Говь-Алтай аймаг нь Монгол орны баруун урд хэсэгт өндөр уул нурууд, говь тал хосолсон 141,4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн оршдог.
10 дугаар сард Говь-Алтай аймгийн байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Завхан- Тайшир, Тайгам нуур- Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Завхан гол: Завхан- Тайшир хяналт шинжилгээний цэгээс 1 сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 156.2мг/л-т, цахилгаан дамжуулах чанар 215µs/см, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Тайгам нуур: Тайгам- Дэлгэр хяналт шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны цахилгаан дамжуулах чанар 25500 µs/см, эрдэсжилт 15531.1мг/л усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй байна.
Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын дүнг чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
|
Завхан- Тайшир
|
4.0 |
|
0.003 |
0.012 |
Тайгам нуур- Дэлгэр/хойд эрэгээс/ |
17.6 |
0.47 |
0.006 |
0.080 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Ундарга- Алтай” ОНӨУҮГ-ын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны сорьц авч шинжилгээг хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд Есөнбулаг сумын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлт 33.3-тай байна.
Дүгнэлт:
Говь-Алтай аймгийн гадаргын усны 2017 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Завхан голын усны эрдэсжилт бага, 156.2 мг/л байсан ба Тайгам нуурын усны эрдэсжилт нилээд их, 15531.1 мг/л байлаа. Завхан голын усан дахь органик болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ