Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
Говь-Алтай аймгийн хөрсний төлөв байдал
ЕСӨНБУЛАГ СУМЫН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАР
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хөрсний бохирдлыг хөтөлбөрийн дагуу 16 цэгээс сорьц аван агрохими, хүнд металлын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Хүнд металлын дүнгээс харахад: Махан зоорь орчим жаргалант багийн гэр хорооллын хром /Cr/-ын агууламж их, Эрчим үйлдвэрийн урд тал орчим цэгийн хөрсний кобальт /Co/-ын агууламж ихтэй байна.
Хөрсний чанарын MNS5850:2019 стандарттай харьцуулан стандартаас давсан үзүүлэлтийг доорхи графикаар харуулав.
Хөрсний чанарын агрохимийн үзүүлэлтийг доорхи графикаар харуулав.
Урвалын орчин:
Хөрсний урвалын орчин 7.13-9-ийн хооронд байна. Есөнбулаг сумын хөрс нь сул шүлтлэг орчинтой байна.
Хөрсний ялзмаг:
Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.
Шинжилгээнд хамрагдсан сорьцнуудын хувьд ялзмагийн агууламжийн хувь нь 0.51-2.80 хооронд байна. Иймд ялзмаг багатай хөрсөнд орж байна. Мөн чийгийн коэфициент 0.01-5.34%, сульфатын агууламж 137-38530 мг/кг, фосфорын агууламж 2,70-21,74 мг/кг, нитратын агууламж 9-57,47 мг/кг, аммоны агууламж 1.61-69,28мг/кг байна. Манай аймаг давс ихтэй учраас сульфатын агууламж өндөр байдаг.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Говь-Алтай аймгийн хөрсний төлөв байдал | 2022-12-14 | 2024-12-21 | 516 |
Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм | 2016-10-17 | 2024-12-21 | 2427 |