Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Алтай Бороо-1 экспедиц 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.

Шинэчлэгдсэн: 2022-06-30 01:49:24

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Алтай Бороо-1 экспедиц 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн синоптикийн нөхцөл бүрдсэн тохиолдолуудад байрлах газрыг хэлэлцэн тохирч цаг агаарын үзэгдэл, процессын шилжилт, өөрчлөлт, хувьслыг харгалзан дараах цэгүүдэд хээрийн үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд:

Ажиллагаа:№1

2017 оны 05-р сарын 12-ны өдрийн ажиллагаа: Алтай бороо-1” экспедицийн бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хэлэлцүүлэг хийж 2017 оны 05 сарын 11-ний  үдээс хойш 16.00  цагт аймгаас гарч Төгрөг , Бугат сумдын залгаа зүүн талаа барьж ажиллах нь зүйтэй гэж МҮХ-ийн дарга, синоптик инженерүүд санал нэгтэй зөвлөсөн тул ЦАЗНЭ-ийн даргын шийдвэрээр ЦАЗНЭ-ийн бүрэлдэхүүнд дарга Ц.Эрдэнэбаяр, ЦАЗН үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар инженер С.Мөнхжаргал, ХАБЭАХА, газрын генератор хариуцсан ажилтан С.Бат-Өлзий, жолооч Ч.Эрдэнэболд нар анхны үйл ажиллагааг явуулахаар дээрхи сумдын чиглэлд явсан. Ингээд Бугат цаг уурын өртөөнд очиж цаг агарын бодит мэдээтэй танилцан түр хүлээгээд цааш явж Бугат сумын Сүж багийн нутаг Босгын ам гэдэг газар хүрч цаг агаарын ажиглалт хийн, үүлний массын өөрчлөлтийг ажиглаж байгаад 19цаг 50 минутаас зөвшөөрөл авах хүсэлтийг НХҮТөвд гаргаж 19 цаг 51 минутаас Нислэгийн хөдөлгөөний удирдагч Ганбаатараас зөвшөөрөл авч уртрагийн 94°15'0.87", өргөрөгийн 45°30'0.02"-н солбицолд далайн түвшнээс дээш 2540 метрийн өндрөөс 270°, 280°-н чиглэлд 45°-н босоо өнцгөөр 2452 метрийн өндөрт 3385 метрийн налуу алслалтаар 2ш, 290-ын чиглэлд 50°-ын босоо өнцгөөр 2725 метрийн өндөрт 3158 метрийн налуу алслалтаар 1ш пуужин тус тус харван 9гр урвалж зарцуулан 20.01 цагт зөвшөөрлөө хаалгасан.

 Экспедицийн даргын гаргасан шийдвэрийн дагуу Тонхил, Төгрөг, Цээл сумдын ноцоох зуухнууд заасан байрлалд хугацаандаа гарч, Тонхил, Төгрөг сумд тус бүр 6, Цээл сум 3ш түлш шатааж ажиллагаа явуулсан. Харин Баян-Уул, Жаргалан сумдын ноцоох зуухнууд ажиллагаанд гарсан боловч үүлний масс хүрэлцээгүй байсан тул ажиллаагүй буусан.

Говь-алтай аймгийн Бугат сумын Сүж багийн нутаг Босгын аманд 3 пуужин харван 9 гр урвалж цацсан, Тонхил сумын ноцоох зуух Үзүүрийн  хөтөл гэдэг газраас 12-ны өдрийн 17 цаг 30 минутаас 6 ширхэг түлш шатааж 60 гр урвалж,  Төгрөг сумын ноцоох зуух  Өндөр цахир гэдэг газраас 12-ны өдрийн 17 цаг 25 минутаас 6 ширхэг түлш шатааж 60гр урвалж, Цээл сумын ноцоох зуух 12-ны өдрийн 19 цаг 15 минутаас 3 ширхэг түлш шатааж 30 гр,  нийт аймгийн хэмжээгээр 159 гр урвалжийг тус тус гаргасан үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Хөхморьт, Тоорой, Баян-Уул, Бигэр, Дарви, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмана, Эрдэнэ  сумуудад 12-13-нд бороо,  уул нуруугаараа бага зэргийн цас орлоо. Хамгийн их тунадас Төгрөгт 14.0, Тонхилд 9.5мм орсон байна.

Ажиллагаа:№2

2017 оны 05-р сарын 19-ны өдрийн ажиллагаа: “Алтай бороо-1” экспедицийн бүрэлдэхүүн 2017 оны 05 сарын 19-ний  өглөө синоптик инженер Ц.Сувд-Эрдэний өгсөн зөвлөмж болон экспедицийн бүрэлдэхүүн харилцан ярилцсны үндсэн дээр өглөө 08.30  цагт аймгаас гарч Дарви, Тонхил сумдын залгаа нутаг болон Дарвийн нуруу талаа барьж ажиллах нь зүйтэй гэж үзэн ЦАЗНЭ-ийн даргын шийдвэрээр ЦАЗНЭ-ийн бүрэлдэхүүнд дарга Ц.Эрдэнэбаяр, ЦАЗН үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар инженер С.Мөнхжаргал, ХААЦУ-ын инженер М.Гүнбилэг, жолооч Ч.Эрдэнэболд нар үйл ажиллагааг явуулахаар дээрхи сумдын чиглэлд явсан. Дарви сумын Хужирт багийн нутаг Сүжийн ам гэдэг газар хүрч цаг агаарын ажиглалт хийн, үүлний массын өөрчлөлтийг ажиглаж байгаад 13 цаг 51 минутаас зөвшөөрөл авах хүсэлтийг НХҮТөвд гаргаж 13 цаг 52 минутаас Нислэгийн хөдөлгөөний удирдагч Чинтулгаас зөвшөөрөл авч уртрагийн, 93°59´04.6˜ өргөрөгийн 46°47´11.8˜-н солбицолд далайн түвшнээс дээш 1890 метрийн өндрөөс 270°-н чиглэлд 45°-н босоо өнцгөөр 2452 метрийн өндөрт 3385 метрийн налуу алслалтаар 3ш пуужин харван 9гр урвалж цацаж 14 цаг 02 минутад зөвшөөрлөө хаалгасан. Дарвийн нуруу бүхэлдээ үүл нилээд хуримтлагдсан бороо орж байсан боловч үүлний услаг бага, дуслын хэмжээ багатай байлаа. Энэ үүлний масс Дарвийн нуруун дээрээ тогтонгишсон салхины хурд бага, шилжилт удаан байсан.

Экспедицийн даргын гаргасан шийдвэрийн дагуу Тонхил, Баян-Уул сумдын ноцоох зуухнууд заасан байрлалд хугацаандаа гарч ажиллах үүрэг хүлээсэн. Тонхил сумын ноцоох зуух 207 оны 05 сарын 19-ний өдрийн 14 цаг 05 минутаас Зүйл багийн нутаг Хайчийн улаан гэдэг газраас 6ш түлш шатааж ажиллагаа явуулсан. Харин Баян-Уул сумын удирдлагууд байхгүй тул бензин шийдвэрлэх албан тушаалтан олдоогүй учир ноцоох зуух ажилд гарч чадсангүй.

Ингээд эксдеицийн бүрэлдэхүүн Ховд аймгийн УЦУОШГ-ын даргатай утсаар холбогдож Радарын мэдээлэлээр туслах хүсэлт тавихад тэдний экспедиц Эрдэнэбүрэн сумандаа ажиллаад Манхан сумын чиглэлдээ гарах гэж байна бид тэнд очоод мэдээлэл өгье гэж хэлсэн тул бид хүлээхээр шийдвэрлэсэн.

Ингээд дахин Ховд аймгийн ЦАЗНЭ-тэй холбоо барихад Манхан орчимд салхи ихтэй, үүл бага байна. Мөстийн чиглэлд үүлтэй байна та нар Тонхил сумынхаа Сутай уулынхаа өмнүүр байрлавал зүгээр байх гэсэн тул бид шилжин байрлалт хийж 18.00 цагийн орчимд Тонхил сумын Алтайн-Оргил багийн нутаг Баян-Улаан уулын ар орчимд байрласан.

Ингээд дахин Ховд аймгийн Радарын мэдээлэл авахаар утсаар холбогдоход тэд нар Мөст сумандаа байна уулан дунд орсон тул радарын мэдээлэл авч чадахгүй байна гэсэн тул бид үүлний масс өтгөрөхийг тэндээ хүлээсэн.

Ингээд 19 цаг 30 минут өнгөрч байхад цас, бороо холилдон тунадас өгч эхэлсэн.

Бид цаг агаарын ажиглалт хийн, үүлний массын өөрчлөлтийг ажиглаж байгаад 19 цаг 59 минутаас зөвшөөрөл авах хүсэлтийг НХҮТөвд гаргаж 20 цаг 00 минутаас Нислэгийн хөдөлгөөний удирдагч Эрдэнэбатаас зөвшөөрөл авч Тонхил сумын Алтайн-Оргил багийн нутаг Баян-Улаан уул гэдэг газраас уртрагийн 93°58´46.4˜, өргөрөгийн 46°´18´53.8˜ -н солбицолд далайн түвшнээс дээш 2270 метрийн өндрөөс 045°-н чиглэлд 45°-н босоо өнцгөөр 2452 метрийн өндөрт 3385 метрийн налуу алслалтаар 2ш пуужин харван 6гр урвалж цацаж 20 цаг 06 минутад зөвшөөрлөө хаалгасан.

Энэ өдөр “Алтай бороо-1” ЦАЗНЭ 5ш пуужин харваж 15гр урвалж, Тонхил сумын ноцоох зуух 6ш түлш шатааж 60гр урвалж нийт 75 гр урвалж зарцуулсан.

Ажиллагааны үр дүнд Алтай хот, Тонхил, Дарви, Баян-Уул, Тайшир, Чандмань, Эрдэнэ сумдад 0.0-2.0мм хур тунадас, Монгол Алтайн болон Говь-Алтайн нуруу, тэдгээрийн салбар уулсаа даган бороо, нойтон цас орсон тухай мэдээллийг тухайн нутгийн малчид, иргэдээс авсан.

Ажиллагаа:№3

2017 оны 05-р сарын 28-ны өдрийн ажиллагаа: “Алтай бороо-1” экспедицийн бүрэлдэхүүн 2017 оны 05 сарын 27-ний  өглөө синоптик инженер Ц.Сувд-Эрдэний өгсөн зөвлөмжийн үндсэн дээр өглөө 08.30  цагт аймгаас гарч Цээл, Баянтооройн  залгаа нутаг болон Ажбогдын нуруу талаа барьж ажиллах нь зүйтэй гэж үзэн ЦАЗНЭ-ийн даргын шийдвэрээр ЦАЗНЭ-ийн бүрэлдэхүүнд дарга Ц.Эрдэнэбаяр, ЦАЗН үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар инженер С.Мөнхжаргал, ХХААХ ажилтан С.Бат-Өлзий, жолооч Ч.Эрдэнэболд нар үйл ажиллагааг явуулахаар дээрхи чиглэлд явсан. Цээл сумын төв дөхөж яваад машин эвдэрсэн тул Цээл сумын багш Ц.Батбаярын машиныг гуйн авч 28-ны өглөө Бага Таянгийн нурууны төгсөлөөр давж цааш яван ажиллахаар гарсан. Ингээд үүлний массыг ажиглаж яваад пуужин харвах боломжтой гэж үзэн  Бүрэн багийн нутаг Босгын ам гэдэг газар хүрч цаг агаарын ажиглалт хийн, үүлний массын өөрчлөлтийг ажиглаж байгаад 12 цаг 53 минутаас зөвшөөрөл авах хүсэлтийг НХҮТөвд гаргаж 12 цаг 55 минутаас Нислэгийн хөдөлгөөний удирдагч Тамираас зөвшөөрөл авч уртрагийн 95°56´46.4´´, өргөрөгийн 45°09´53.8´´-н солбицолд далайн түвшнээс дээш 1720 метрийн өндрөөс 315°-н чиглэлд 50°-н босоо өнцгөөр 2725 метрийн өндөрт 3158 метрийн налуу алслалтаар 2ш пуужин харван 6гр урвалж цацаж 13 цаг 07 минутад зөвшөөрлөө хаалгасан. Цогт, Эрдэнэ сумдын баруун болон урд нуруу бүхэлдээ үүл нилээд хуримтлагдсан бороо орж байсан.2017 оны 05 сарын 28-нд Тоорой-0.0, Цогт-5.0, Чандмань-5.0, Эрдэнэ-4.0 мм тунадас орсон ба Говь Алтайн нуруу тэдгээрийн салбар уулс, Алтайн өмнөд говиор бороо орсон ба хэмжлийн цэггүй тул мэдээлэл авагдаагүй болно.

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2018 ОНЫ 04 САРЫН 11-12-НД “АЛТАЙ БОРОО-1” ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨВ 2017-06-16 1970-01-01 817
НОЦООХ ЗУУХНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ЭКСПЕДИЦЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН 2016-10-06 1970-01-01 876