Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

НОЦООХ ЗУУХНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ЭКСПЕДИЦЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

Шинэчлэгдсэн: 2019-08-16 21:59:41

ЦУОШГазрын даргын А/56 тоот дугаар тушаалын дагуу Говь-Алтай аймгийн нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн хөрсний чийг, хадлан бэлчээр, үр тарианы ургамлын ургацыг тэтгэх, зуншлагыг сайжруулах зорилгоор УЦУОШГазрын даргын  тушаалаар  Баян-Уул, Тонхил, Бугат, Төгрөг, Цээл, Жаргалан, Баянтоорой дахь ИГДЦГ-ын “А” бүсийн Хамгаалалтын захиргааны харьяа 2, нийт 8 ноцоох зуухыг боломжит үүл орж ирсэн үед  зориудаар нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлэхээр үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл хангуулан ажиллаж байна.                                

Ноцоох зуух бүхий сумдуудад  Аймгийн засаг дарга, сумын засаг дарга, УЦУОШГазрын даргын хамтран ажиллах гэрээ, ноцоох зуух ажиллуулах аюулгүй ажиллагааны заавар, коод мэдээний заавар, ЦАН-04 актыг хэвлэн хүргүүлж ноцоох зуух ажиллуулах аюулгүй ажиллагааны заавар журмыг уншуулан судлуулж, хээрийн үйл ажиллагааны үед хариуцан ажиллах ажлын чиг үүргийг тодорхой болгон ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны дүрэм зааварчилгааг танилцуулан гарын үсэг зуруулан ажиллаж байна.    

Үүлний процесс орж ирж байгаа үед 24 цагийн өмнө сумуудын Засаг дарга, ЗДТГ-ын дарга,  ноцоох зуух хариуцсан ажилтан, өртөө, харуулын ажиглагчидтай холбоо барьж бэлэн байдлыг хангах, үүлэнд зохистой цаг үед нь урвалж оруулах талаар зааварчилгаа өгч удирдлагаар хангаж байна. 

05 сарын 12-ны өдөр                                                  

Цээл сумын ноцоох зуух Таянгын нурууны Их Замтын аманд 3 урвалж, Төгрөг сумын ноцоох зуух 4-р баг Өндөр Цахирт 6 урвалж,                                   Тонхил сумын ноцоох зуух Зүйл багийн Үзүүрийн хөтөлд 6 урвалж шатааж цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулллаа. Бугат, Баян-Уул, Жаргалан сумдын ноцоох зуухнууд 05 сарын 12-ны өдрийн 16 цагт  тус тусын байрлалаа эзэлсэн боловч салхины хүч их, тухайн байрлалд үүл орж ирээгүй улмаас 13-ны өглөө буусан болно.

       05 сарын 19-ны өдөр

 Жаргалан, Тонхил, Баян-Уул сумуудын   ноцоох зуухнуудыг гаргасан боловч   Тонхил сумын ноцоох зуух  Зүйл багийн Хайчийн Улаанд  6 урвалж шатааж  Жаргалан, Баян-Уул  сумуудын ноцоох зуух үүл орж ирээгүй учраас ажиллагаа явуулж чадалгүй буусан.

05 сарын 28-ны өдөр экспедиц Цээл, Баянтооройн чиглэлд гарч ажилласан бөгөөд үүлний масс бага байсан, ноцоох зуух  хариуцсан ажилтан Эрхэмбаяр нь хөдөө ажлаар явсан унаа байхгүй гэж сумын удирдлагууд хэлсэн учраас Цээл сумын  ноцоох зуухыг  гаргаж ажиллуулаагүй болно.

Баян тоорой дахь ИГДЦГ-ын хамгаалалтын захиргааны ноцоох зуухны урвалжаар хангаж өгөх удаа дараагийн хүсэлт, мазаалай баавгайн амьдрах орчныг дэмжих ажлын хүрээнд   УЦУОШГ-ын нөөцөөс  ИГДЦГ-ын хамгаалалтын захиргааны нярав Отгонбаярт 22 ширхэг түлшийг тоолж хүлээлгэн өглөө.

            2017 оны 5-р сарын 12-ноос эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх нөхцөл бүрдсэн 2  тохиолдолд 4 удаа үйл ажиллагаа явуулж  21 ширхэг түлш шатааж 210 гр урвалж  гаргасан байна.

 

Үр дүн:

ЦАЗН “АЛТАЙ БОРОО-1” экспедиц 3 удаагийн гаралтаар 4 ажиллагаа явуулж 30гр урвалж, Тонхил сум 2 удаа /12ш/, Төгрөг /6ш/, Цээл сум/3ш/-дын ноцоох зуухнууд тус бүр 1 удаа үйл ажиллагаа явуулж 210 гр урвалж, нийт 240гр урвалж зарцуулан үйл ажиллагаа явуулснаар аймгийн ихэнхи сумдын нутгийн зарим хэсэг буюу Монгол Алтай нуруу болон тэдгээрийн салбар уулсад   0.0-14.7мм тунадас орж хөрсний чийгийн хангамжид болон ургамлын ургалтад зохих нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. 

            Манай аймгийн хувд 2017 оны 05 сарын 01-ний байдлаар манай газарт ганц Халиун сумаас л хур тунадас нэмэгдүүлж өгөх хүсэлт ирсэн ба ЦАЗНЭ-ийн 12-ны ажиллагааны үр дүнгээр тус сумын төвд 3.0мм хур тунадас орсон байгаа бөгөөд Харазаргын нуруу дагасан чиглэлд үүнээс илүү орсон байх магадлалтай.

Баян-Уул, Жаргалан сумд болон ГИДЦГазарт байгаа ноцоох зуухнууд ажиллах нөхцөл хараахан бүрдсэнгүй.

Хур тунадасны тархалтын зураглалыг өөрийн аймгийн 20 салбараас гадна хил залгаа 3 аймгийн 40 салбар нийт 60 салбарын хэмжээгээр 2017 оны 05 сарын 19-нөөс эхлэн хийж байна.

ЦАЗНЭ-ийн бие бүрэлдэхүүний аюулгүй ажиллагааг хангах зорилгоор удирдлагын пультны утсыг уртасгаж 50м болгов.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх журмын дагуу аймгийн Цагдаагийн газрын даргаар маршрутын зураглал батлуулан ажиллаж байна.