Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 2-р сарын III арав хоног

Шинэчлэгдсэн: 2020-03-27 04:44:44

2020 оны 02 дүгаар сарын III арав хоног

Говь-Алтай аймгийн ус судлалын харуулууд 2020 оны 03-р сарын 01-ний өдрийн байдлаар, Завхан-Гуулин харуулын усны түвшин 0 см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 106 см байна. Завхан-Тайшир харуулын усны түвшин 109 см,  өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 10 см буурсан, олон жилийн дундаж түвшингээс 8 см бага, үерийн түвшингээс 61 см бага, гол мөсөн захтай болсон байна. Зүйл-Тонхил харуулын усны түвшин 0 см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн мөсний зузаан 123 см байна. Шарга-Шарга харуулын усны түвшин 0 см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 80 см байна. Тайган-Дэлгэр нуур судлалын харуул усны түвшин 424 см, өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 3 см өссөн байна. Нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 80 см байна.