Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 03 дүгаар сарын II арав хоног

Шинэчлэгдсэн: 2020-03-28 23:39:27

Говь-Алтай аймгийн ус судлалын харуулууд 2020 оны 03-р сарын 21-ний өдрийн байдлаар, Завхан-Гуулин харуулын усны түвшин 0 см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 113 см байна. Завхан-Тайшир харуулын усны түвшин 103 см,  өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 6 см буурсан, олон жилийн дундаж түвшингээс 24 см бага, үерийн түвшингээс  97 см бага, гол мөсөн захтай болсон байна. Зүйл-Тонхил харуулын усны түвшин 0 см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн мөсний зузаан 123 см байна. Шарга-Шарга харуулын усны түвшин 0 см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан  119 см байна. Тайган-Дэлгэр нуур судлалын харуул усны түвшин 428 см, өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 3 см өссөн байна. Нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 85 см байна.