Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 02 дүгаар сарын II арав хоног

Шинэчлэгдсэн: 2020-03-27 04:44:38

2020 оны 02 дүгаар сарын II арав хоног

Говь-Алтай аймгийн ус судлалын харуулууд 2020 оны 02-р сарын 21-ний өдрийн байдлаар, Завхан-Гуулин харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 99см байна. Завхан-Тайшир харуулын усны түвшин 109см,  өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 10см буурсан, олон жилийн дундаж түвшингээс 18см бага, үерийн түвшингээс 71см бага, гол мөсөн зах өтгөн зайртай болсон байна. Зүйл-Тонхил харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн мөсний зузаан 114см байна. Шарга-Шарга харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 80см байна. Тайган-Дэлгэр нуур судлалын харуул усны түвшин 421см, өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 2см өссөн байна. Нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 91см байна.