Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 02 дүгаар сарын I арав хоног

Шинэчлэгдсэн: 2020-03-17 08:20:40

2020 оны 02 дүгаар сарын I арав хоног

Говь-Алтай аймгийн ус судлалын харуулууд 2020 оны 02-р сарын 11-ний өдрийн байдлаар, Завхан-Гуулин харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 98см байна. Завхан-Тайшир харуулын усны түвшин 119см,  өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 0см өссөн, олон жилийн дундаж түвшингээс 8см бага, үерийн түвшингээс 61см бага, гол мөсөн зах өтгөн зайртай болсон байна. Зүйл-Тонхил харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн мөсний зузаан 114см байна. Шарга-Шарга харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 80см байна. Тайган-Дэлгэр нуур судлалын харуул усны түвшин 412см, өмнөх 10 хоногтой харьцуулахад усны түвшин 2см өссөн байна. Нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 86см байна.