Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 03 дүгаар сарын I арав хоног

Шинэчлэгдсэн: 2020-03-23 16:50:28

Говь-Алтай аймгийн ус судлалын харуулууд 2020 оны 03-р сарын 11-ний өдрийн байдлаар, Завхан-Гуулин харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 113см байна.Өмнөх 10 хоногоос 7см нэмэгдсэн. Завхан-Тайшир харуулын усны түвшин 109см, гол мөсөн захтай болсон байна. Зүйл-Тонхил харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн мөсний зузаан 122см байна. Өмнөх 10 хоногоос 1см багассан. Шарга-Шарга харуулын усны түвшин 0см, гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 75см байна. Өмнөх 10 хоногоос 5см багассан. Тайган-Дэлгэр нуур судлалын харуул усны түвшин 425см, Өмнөх  10 хоногтой харьцуулахад усны түвшин 1см өссөн байна. Нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон мөсний зузаан 92см байна.