Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 2-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -11.1-16.9 градус хүйтэн, бусад сумуудад -17.1-29.7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Төгрөгт 3, Алтайд 2, Тонхилд 1, Баян-Уулд 0, Бугат, Чандмань, Есөнбулагт -1, Цээлд -2 градус хүйтэн, бусад сумуудад -3-20 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -38, Дэлгэр, Жаргаланд -36, Тооройд -34, Тайшир, Халиунд -33, Гуулин, Хөхморьтод -32, Даривт -30 градус хүйтэн, бусад сумуудад -20-29 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -8-15 градус хүйтэн, бусад нутгаар -17-22 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 22, Бугатад 14, Есөнбулагт 10, Чандманьд 9 градус дулаан, бусад нутгаар -2 градус хүйтнээс 7 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -39, Жаргаланд -37, Дэлгэр, Гуулинд -36, Тайширт -34, Дарив, Халиунд -32, Чандмань, Хөхморьтод -31, Есөнбулаг, Тоорой, Бигэрт -30 градус хүйтэн, бусад сумуудад -22-29 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд Бугатад 2.4 мм, Гуулин, Дэлгэрт 2.0 мм, Тоорой, Тайширт 1.2 мм, Цээлд 0.7 мм, Есөнбулагт 0.6 мм, Алтайд 0.5 мм, Халиунд 0.3 мм, Цогтод 0.0 мм хур тунадас орсон. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 20 м/с, Есөнбулаг, Алтай, Тонхил, Баян-Уулд 14 м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Энэ арав хоногт мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Цасны мэдээ: 2024 оны 2-р сарын 11-ний байдлаар Тайширт 12 см, Хөхморьтод 11 см, Шарга, Жаргаланд 10 см, Гуулин, Дэлгэрт 7 см, Баян-Уулд 5 см, Алтайд 4 см, Цогт, Тоорой, Бигэрт 4 см, Есөнбулаг, Цээл, Төгрөг, Халиун, Эрдэнэ, Тонхилд 2 см, Дарив, Бугат, Чандманьд 1 см зузаан цастай, 5-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Тайширт 0.22 г/см3, Гуулинд 0.20 г/см3, Баян-Уул, Жаргалан, Дэлгэрт 0.19 г/см3, Шаргад 0.18 г/см3, Хөхморьтод 0.13 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтай аймгийн цасны дундаж зузаан Тайшир, Гуулинд 7-12 см, нягт 0.20-0.22 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /