Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 5-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 5-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 15.3-16.5 градус дулаан, бусад сумуудад 6.1-15.0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 30, Тооройд 29, Бигэрт 27, Халиун, Алтайд 26, Жаргаланд 25, Хөхморьт, Тайширт 24, бусад сумуудад 19-23 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -9, Есөнбулаг, Чандманьд -7, Дэлгэр, Тайшир, Эрдэнэ, Цогтод -6, Тонхил, Баян-Уул, Жаргаланд -5, Бугатад -4 градус хүйтэн, бусад сумуудад 2-4 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 22-23 градус дулаан, бусад нутгаар 12-21 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 54, Дарив, Бигэрт 50, Алтай, Тоорой, Хөхморьтод 49, Баян-Уулд 46, Тайшир, Гуулинд 45, Халиунд 44, бусад нутгаар 38-42 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -11, Чандманьд -10, Дэлгэрт -9, Есөнбулаг, Баян-Уул, Тайшир, Цогтод -8, Жаргалан, Эрдэнэд -7, Тонхилд -6, бусад сумуудад -1-5 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Есөнбулагт 7.7 мм, Бугатад 2.0 мм, Баян-Уулд 0.7 мм, Гуулинд 0.6 мм, Жаргаланд 0.4 мм, Тайшир, Халиунд 0.3 мм, Эрдэнэ, Төгрөг, Дарив, Шаргад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй бна.
Салхины хамгийн их хурд Бугатад 33 м/с, Тонхилд 29 м/с, Есөнбулагт 28 м/с, Хөхморьтод 26 м/с, Шаргад 24 м/с, Алтайд 23 м/с, Тооройд 22 м/с, бусад сумуудад 9-20 м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажиглагдсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /