Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 4-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 4-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 4-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 1.2-3.2 градус дулаан, бусад сумуудад -0.3-7.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 17, Тоорой, Бигэрт 16, Хөхморьт, Халиунд 15, бусад сумуудад 6-14 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд -22, Гуулинд -21, Есөнбулаг, Тонхил, Тайширт -20, Баян-Уул, Цогт, Чандманьд -19, бусад сумуудад -12-18 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 7-8 градус дулаан, бусад нутгаар -2 градус хүйтнээс 4 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 41, Алтай, Шаргад 40, Бигэрт 38, Баян-Уулд 34, Тонхил, Дарив, Цээлд 33, бусад нутгаар 28-31 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Эрдэнэ, Тайширт -24, Есөнбулагт -23, Чандманьд -22, Жаргалан, Дарив, Гуулинд -21, бусад сумуудад -14-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Чандманьд 2.7 мм, Есөнбулагт 2.5 мм, Халиунд 2.2 мм, Гуулинд 1.3 мм, Эрдэнэд 1.0 мм, Дэлгэрт 0.8 мм, Алтайд 0.7 мм, Бигэрт 0.5 мм, Тайширт 0.3 мм, Төгрөгт 0.2 мм, Бугат, Тонхил, Дарив сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 35 м/с, Есөнбулагт 29 м/с, Тонхилд 26 м/с, Жаргалан, Төгрөг, Шаргад 24 м/с, Алтайд 23 м/с, Тооройд 22 м/с, Хөхморьтод 21 м/с, Тайшир, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумуудад 18 м/с, бусад сумуудад 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйгаагүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /