Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 3-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 3-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-04-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 3-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 3.4-3.7 градус дулаан, бусад сумуудад -0.4-5.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 20, Бигэрт 18, Алтай, Халиунд 17, бусад сумуудад 9-16 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Халиунд -24, Есөнбулаг, Тайшир, Чандманьд -23, Дэлгэр, Эрдэнэд -22, Гуулинд -21, бусад сумуудад -13-20 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 8-9 градус дулаан, бусад нутгаар -1 градус хүйтнээс 6 градус байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тоорой, Алтайд 43, Шаргад 40, Бигэрт 39, Гуулин, Тайширт 36, бусад нутгаар 31-34 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Тайширт -30, Халиунд -27, Есөнбулаг, Дэлгэр, Чандманьд -25, бусад сумуудад -14-23 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Халиунд 5.3 мм, Баян-Уулд 2.1 мм, Тайширт 1.8 мм, Есөнбулагт 0.9 мм, Гуулинд 0.5 мм, Жаргаланд 0.2 мм, Алтай, Бугат, Тонхил, Дарив, Дэлгэр, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Бигэр, Төгрөг, Шаргад 24 м/с, Есөнбулагт 23 м/с, Тонхил, Хөхморьтод 22 м/с, Тооройд 21 м/с, Даривт 20 м/с, бусад сумуудад 14-19 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Баян-Уулд 15780, Жаргаланд 9740, Хөхморьтод 7415, Даривт 352, Цээлд 219, Гуулинд 181, Тайширт 128 толгой мал, нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 3-р сарын байдлаар 33815 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирсэн байна.
Цасны мэдээ: 2023 оны 3-р сарын 31-ний байдлаар цасан бүрхэц тогтсон, цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /