Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 3-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 3-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-03-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 3-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 1.7-3.2 градус дулаан, бусад сумуудад 0.0-5.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой, Алтай, Бигэрт 15, Дарив, Дэлгэр, Төгрөг, Халиун, Шаргад 14, бусад сумуудад 7-12 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт 21, Есөнбулаг, Тайширт -20, Гуулин, Дарив, Эрдэнэд -19, бусад сумуудад -8-17 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 4-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 34, Алтайд 30, Бигэр, Цээлд 28, Шаргад 26, Тонхил, Дарив, Эрдэнэ, Чандманьд 25, бусад нутгаар 14-22 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулагт -23, Бугат, Гуулин, Дарив, Дэлгэр, Эрдэнэ, Чандманьд -22, Тайширт -21, Тонхил, Хөхморьт, Цогтод -19, бусад сумуудад -13-18 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Бигэрт 1.9 мм, Төгрөгт 0.4 мм, Тайширт 0.3 мм, Есөнбулаг, Бугат, Тонхил, Жаргалан, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 31 м/с, Тонхилд 26 м/с, Шаргад 24 м/с, Есөнбулагт 23 м/с, Хөхморьт, Алтайд 21 м/с, Бигэр, Дарив, Төгрөгт 20 м/с, бусад сумуудад 10-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Цасны мэдээ: 2023 оны 3-р сарын 11-ний байдлаар Жаргаланд 6 см, Тонхил, Тайшир, Цогт сумуудад 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Жаргаланд 0.18 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /