Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 2-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 2-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-03-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 2-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -0.8-1.5 градус хүйтэн, бусад сумуудад -4.9-13.5 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой, Алтайд 11, Даривт 9, Бигэр, Төгрөгт 8, бусад сумуудад 1-7 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Хөхморьт, Есөнбулаг, Халиун, Жаргаланд -24, Шаргад -23, Гуулин, Дэлгэр, Тайширт -22, бусад сумуудад -14-20 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 0-1 градус дулаан, бусад нутгаар -1-13 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 27, Тооройд 26, Тонхил, Бигэр, Цээлд 23, Гуулин, Даривт 19, бусад нутгаар 11-18 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Хөхморьт, Халиунд -26, Дэлгэр, Жаргаланд -25, Есөнбулаг, Гуулин, Чандманьд -24, Баян-Уул, Дарив, Тайшир, Шаргад -23, бусад сумуудад -16-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Есөнбулагт 3.2 мм, Төгрөгт 0.2 мм, Халиун, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Алтайд 21 м/с, Шаргад 20 м/с, Тооройд 19 м/с, Есөнбулагт 18 м/с, бусад сумуудад 6-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Баян-Уулд 12380, Жаргаланд 6549, Бугатад 460, Төгрөгт 150 Даривт 133, Тайширт 133 толгой мал, нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 2-р сарын байдлаар 19805 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирсэн байна.
Цасны мэдээ: 2023 оны 2-р сарын 28-ний байдлаар Хөхморьт, Жаргаланд 7 см, Есөнбулагт 3 см, Тайшир, Төгрөг, Цогт сумуудад 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Хөхморьтод 0.24 г/см3, Жаргаланд 0.20 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /