Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 2-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 2-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -5.4-6.2 градус хүйтэн, бусад сумуудад -10.1-17.2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 6, Алтайд 5, Есөнбулагт 1, бусад сумуудад -1-7 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Бугатад -29, Халиун, Есөнбулагт -27, Жаргалан, Дэлгэр, Цогтод -26, бусад сумуудад -15-25 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -3-6 градус хүйтэн, бусад нутгаар -4-18 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 24, Тооройд 20, Тонхилд 19, Бугат, Баян-Уулд 16, бусад нутгаар 1-14 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Бугатад -30, Есөнбулаг, Дэлгэр, Гуулин, Тайшир, Халиун, Цогтод -28, бусад сумуудад -18-26 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Бугатад 8.7 мм, Есөнбулаг, Баян-Уулд 3.3 мм, Халиунд 2.6 мм, Хөхморьтод 1.8 мм, Жаргалан, Тайширт 1.0 мм, Бигэрт 0.9 мм, Гуулин, Төгрөгт 0.7 мм, Цээлд 0.6 мм, Дэлгэрт 0.5 мм, Тонхил, Цогтод 0.4 мм, Алтайд 0.3 мм, Шарга, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тоорой, Даривт хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 28 м/с, Тооройд 21 м/с, Даривт 20 м/с, Цогтод 19 м/с, Тонхилд 18 м/с, бусад сумуудад 8-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Цасны мэдээ: 2023 оны 2-р сарын 21-ний байдлаар Хөхморьтод 8 см, Жаргаланд 7 см, Цогтод 3 см, Баян-Уулд 2 см, Бугат, Цээл, Шаргад 1 см, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Халиун сумуудад 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Хөхморьтод 0.23 г/см3, Жаргаланд 0.26 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /