Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 11-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 11-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 11-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -0.7-1.0 градус хүйтэн, бусад сумуудад -3.1-9.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 17, Даривт 15, Тоорой, Төгрөгт 13, Хөхморьт, Бигэр, Тайширт 12, бусад сумуудад 4-11 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Чандманьд -21, Есөнбулагт -20, Баян-Уул, Цогтод -19, Эрдэнэ, Дэлгэр, Гуулин, Тайширт -18, Цээл, Дарив, Тонхил, Бугатад -17 градус хүйтэн, бусад сумуудад -12-16 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 0-1 градус хүйтэн, бусад нутгаар -2-7 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 23, Тооройд 22, Дарив, Хөхморьтод 21, Төгрөгт 20, Алтайд 19, Бигэрт 18, бусад нутгаар 8-16 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Цогтод -22, Есөнбулаг, Бугат, Дарив, Дэлгэрт -20, Эрдэнэд -19, Тонхил, Гуулин, Цээлд -18, Хөхморьт, Тайширт -17 градус хүйтэн, бусад сумуудад -13-16 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Баян-Уулд 18.5 мм, Тайширт 10.3 мм, Есөнбулагт 9.7 мм, Жаргаланд 9.5 мм, Дэлгэрт 8.3 мм, Гуулинд 8.0 мм, Халиунд 4.4 мм, Алтайд 3.0 мм, Чандманьд 2.9 мм, Хөхморьтод 2.4 мм, Бугатад 1.9 мм, Даривт 1.7 мм, Цогтод 1.6 мм, Цээлд 0.8 мм, Тонхилд 0.7 мм, Тооройд 0.6 мм, Эрдэнэд 0.2, Шаргад 0.0 мм хур тунадас орсон байна. Хур тунадас ороогүй газар байхгүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Тонхил, Есөнбулагт 25 м/с, Шаргад 24 м/с, Эрдэнэд 23 м/с, Төгрөгт 22 м/с, Тооройд 21 м/с, Дарив, Чандманьд 20 м/с, Алтайд 19 м/с, Хөхморьт, Цогтод 20 м/с, бусад сумуудад 12-15 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Цасны мэдээ: 2023 оны 11-р сарын 01-ний байдлаар Баян-Уулд 12 см, Жаргаланд 5 см, Чандманьд 4 см, Хөхморьт, Гуулин, Халиун, Цээлд 2 см, Есөнбулаг, Дэлгэр, Цогтод 1 см, Бугат, Бигэр, Тайширт 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Баян-Уулд 0.19 г/см3, Жаргаланд 0.12 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /