Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 10-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2023 оны 10-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-11-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 10-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 7.1-8.4 градус дулаан, бусад сумуудад -0.6 градус хүйтнээс 6.5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 20, Халиун, Тооройд 19, Алтай, Хөхморьтод 18, Бигэр, Дарив, Жаргалан, Тайшир, Төгрөгт 17, бусад сумуудад 9-15 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод -10, Дэлгэр, Эрдэнэд -9, Бугат, Гуулин, Цээлд -8, Есөнбулаг, Дарив, Тайширт -7 градус хүйтэн, бусад сумуудад 0-6 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 8-10 градус дулаан, бусад нутгаар 0-9 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шарга, Алтайд 33, Баян-Уул, Бигэрт 32, Тоорой, Хөхморьтод 31, Төгрөг, Халиунд 30, бусад нутгаар 21-29 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -14, Бугат, Дэлгэр, Чандманьд -12, Эрдэнэд -11, Гуулин, Дарив, Цээлд -10 градус хүйтэн, бусад сумуудад -1-9 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Есөнбулагт 2.4 мм, Бугатад 0.9 мм, Эрдэнэд 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Тонхилд 27 м/с, Есөнбулагт 22 м/с, Дарив, Төгрөг, Халиунд 20 м/с, Алтайд 18 м/с, Тоорой, Шаргад 16 м/с, бусад сумуудад 9-15 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал хатаж хагдарч дууссан байна.
Цасны мэдээ: Цастай газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /