Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 10-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 10-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 11.8-12.6 градус дулаан, бусад сумуудад 3.2-11.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 22, Алтай, Бигэрт 20, Халиунд 19, Хөхморьт, Тайшир, Төгрөгт 18, бусад сумуудад 12-16 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд -8, Тонхил, Цогт, Чандманьд -6, Гуулинд -5, Есөнбулаг, Дэлгэрт -4, Бугат, Дарив, Цээлд -3 градус хүйтэн, бусад сумуудад 0-4 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 14-15 градус дулаан, бусад нутгаар 5-13 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шарга, Алтайд 40, Тоорой, Хөхморьтод 39, Бигэрт 38, Дарив, Цогтод 37, бусад нутгаар 26-35 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Тоорой, Цогт, Чандманьд -10, Эрдэнэд -9, Есөнбулаг, Тонхилд -7, Бугат, Дарив, Цээлд -6 градус хүйтэн, бусад сумуудад 0-5 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Есөнбулагт 8.5 мм, Тайширт 6.4 мм, Гуулин тосгонд 5.0 мм, Халиунд 4.9 мм, Дэлгэрт 4.1 мм, Баян-Уулд 2.6 мм, Төгрөгт 2.2 мм, Жаргаланд 1.2 мм, Шаргад 0.8 мм, Эрдэнэд 0.3 мм, Бугат, Дарив, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 20 м/с, Тонхил, Есөнбулагт 17 м/с, Чандманьд 16 м/с, 17 м/с, бусад сумуудад 6-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал хаталт хагдралтын үе шат ажиглагдсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /