Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 1-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023 оны 1-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-01-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 1-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -13.8-15.8 градус хүйтэн, бусад сумуудад -16.8-23.8 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Даривт 4, Чандманьд 1, Халиунд 0, Алтай, Есөнбулаг, Баян-Уулд -1, Тонхил, Тоорой, Дэлгэр, Тайшир, Эрдэнэд -2, бусад сумуудад -3-6 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Жаргаланд -37, Дэлгэр, Тайширт -36, Есөнбулаг, Гуулинд -35, Халиун, Дарив, Шаргад -34, Цогт, Цээл, Чандманьд -33, Хөхморьт, Баян-Уул, Эрдэнэд -32, бусад сумуудад -25-31 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -13-17 градус хүйтэн, бусад нутгаар -18-24 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай, Тооройд 8, Тонхил, Эрдэнэ, Чандмань, Гуулинд 6, бусад нутгаар 0-7 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Жаргаланд -39, Гуулин, Тайширт -38, Есөнбулаг, Чандмань, Цогт, Дэлгэрт -37, Шарга, Даривт -36, Эрдэнэ, Бугатад -35, Халиун, Цээлд -33, бусад сумуудад -30-32 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Халиунд 4.9 мм, Төгрөгт 2.1 мм, Тайширт 1.1 мм, Цогт, Жаргаланд 0.8 мм, Баян-Уулд 0.7 мм, Есөнбулагт 0.6 мм, Даривт 0.2 мм, Цээл, Дэлгэр, Чандмань, Эрдэнэд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Алтайд 25 м/с, Бугатад 24 м/с, Шарга, Есөнбулагт 20 м/с, Тонхилд 19 м/с, Цогтод 18 м/с, бусад сумуудад 7-15 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Цасны мэдээ: 2023 оны 1-р сарын 21-ний байдлаар Хөхморьтод 7 см, Жаргаланд 6 см, Баян-Уулд 2 см, Есөнбулаг, Дарив, Цээл, Тайшир, Шарга, Цогтод 1 см, Тонхил, Дэлгэр, Төгрөг, Халиунд 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Хөхморьтод 0.25 г/см3, Жаргаланд 0.19 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /