Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 6-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 6-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 26.4-28.5 градус дулаан, Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 25.9-30.0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Бигэр, Баянтооройд 38, Дарив, Халиунд 37, Алтайд 36 градус дулаан, бусад сумуудад 28-34 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Алтай, Шарга, Бигэрт 17, Төгрөгт 16, Тооройд 15, Хөхморьт, Халиунд 13, Даривт 12, бусад сумуудад 6-11 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 33-40 градус дулаан, бусад нутгаар 26-30 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 68, Бигэрт 66, Шаргад 65, Баян-Уулд 64, Дарив, Хөхморьтод 63, Алтай, Гуулин, Цээлд 62, Жаргаланд 61, Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Төгрөгт 60, бусад нутгаар 55-57 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Цогт, Есөнбулагт 4, Цээл, Гуулин, Тонхил сумуудад 6, Бугат, Баян-Уулд 7 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Жаргаланд 22.2 мм, Гуулинд 8.8 мм, Тонхилд 6.4 мм, Эрдэнэд 3.9 мм, Төгрөгт 3.6 мм, Есөнбулагт 1.8 мм, Дэлгэрт 1.6 мм, Баян-Уулд 1.2 мм, Даривт 0.9 мм, Чандманьд 0.6 мм, Шаргад 0.4 мм, мм, Бигэр, Бугат, Хөхморьтод 0.0 мм, хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Тонхилд 24 м/с, Бугатад 22 м/с, Есөнбулагт 20 м/с, Алтайд 18 м/с, бусад сумуудад 8-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, цэцэглэлтийн үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 51.3 хувьд зуншлага сайн буюу Есөнбулаг, Баян-Уул, Бигэр, Гуулин, Жаргалан, Төгрөг, Халиун, Чандмань, Шарга, Эрдэнэ сумуудад ургалт сайн, 43.4 хувьд зуншлага дунд буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Хөхморьт, Дарив, Тайшир, Цогт, Цээл сумуудад ургалт удааширалтай байна. Харин 5.3 хувьд зуншлага муу буюу Дэлгэр сумд ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /