Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2022 оны 4-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-04-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 4-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 9.7-10.3 градус дулаан, нутгийн хойт хэсэг болон Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 8.9-12.0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Халиунд 25, Бигэр, Шарга, Баянтооройд 24, Алтайд 23, Даривт 22, Төгрөгт 21 градус дулаан, бусад сумуудад 12-20 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -17, Цээлд -14, Дэлгэр, Тайшир, Гуулинд -13, Бугат, Тонхилд -12, Даривт -11, Чандманьд -10 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 12-15 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 48, Тооройд 47, Шаргад 46, Даривт 45, Бигэрт 44, Хөхморьтод 43, Бугатад 42, Баян-Уулд 40, Есөнбулаг, Тонхил, Цогтод 39, бусад нутгаар 28-37 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -22, Есөнбулагт -19, Чандманьд -14, Цээлд -13, бусад нутгаар -7-11 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарсан ба Баян-Уулд 0.5 мм, Бигэрт 0.4 мм, Жаргалан, Тайширт 0.2 мм хур тунадас орсон. Бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 30 м/с, Тонхилд 26 м/с, Шаргад 24 м/с, Есөнбулагт 23 м/с, Тооройд 21 м/с, Хөхморьтод 20 м/с, Төгрөгт 18 м/с, бусад сумуудад 12-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 4-р сарын 11-ний байдлаар Тайшир, Баян-Уулд 0 см зузаан, бүрхэц 4-10 балл тогтсон. Нийт нутгийн 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн Тонхил, Баян-Уул, Төгрөг, Халиун, Шарга сумуудад бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат эхэлж байна. Харин бусад сумуудад ургамал цухуйгаагүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /