Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 2-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2022 оны 2-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 -02-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14.3-32.0 градус хүйтэн, бусад нутгаар -11.6-29.6 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд -1, Алтайд -3, Чандманьд, Бугатад -7, Цээлд -8, Эрдэнэ, Есөнбулаг, Цогтод -9 градус хүйтэн, бусад сумдад -10-25 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -40, Даривт -38, Хөхморьтод -35, Гуулинд -34, Дэлгэр, Жаргаланд -33 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -10-33 градус хүйтэн, бусад нутгаар -16-27 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 12, Тооройд 9, Бугатад 8, Цогт, Цээлд 6, Есөнбулагт 5 градус дулаан, бусад нутгаар -3-19 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -45, Гуулинд -36, Баян-Уул, Тайширт -35, Есөнбулагт -33, Тонхилд -32, Цогтод -31, Бугат, Бигэр, Чандмань сумуудад –30 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 0.6 мм, Төгрөгт 0.3 мм, Бугатад 0.2 мм, Есөнбулаг, Цогтод 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 17 м/с, бусад сумуудад 2-10 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-5 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 2-р сарын 11-ний байдлаар Шаргад 4 см, Алтай, Баян-Уул, Дарив сумуудад 3 см, Тонхил, Есөнбулаг, Хөхморьтод 2 см, Гуулин, Жаргалан, Төгрөгт 1 см, Тайшир, Халиун, Цогт, Цээлд 0 см зузаан, бүрхэц 4-10 балл тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Есөнбулагт 0.24 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /