Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 9-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2021 оны 9-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-10-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 9-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 11.7-15.0 градус дулаан, бусад нутгаар 4.1-11.1 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 27, Тооройд 25, Бигэрт 23, Алтай, Халиунд 22, Төгрөгт 21 градус дулаан, бусад сумуудад 14-20 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цээлд -8, Цогт, Гуулин, Бугат, Есөнбулагт -6, Дэлгэрт -5, Чандмань, Тонхил, Жаргалан, Тайшир сумуудад -4 градус хүйтэн, бусад сумуудад 0-2 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 17-19 градус дулаан, бусад нутгаар 6-14 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 46, Шарга, Тооройд 44, Бигэрт 40, Хөхморьт, Баян-Уулд 39, бусад сумуудад 33-37 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулин, Чандманьд -9, Цээл, Цогт, Бугатад -8, Тайширт -7 градус хүйтэн, бусад сумуудад 0-6 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Тооройд 2.6 мм, Есөнбулагт 1.4 мм, Тонхил, Баян-Уулд 0.8 мм, Алтайд 0.4 мм, Цогтод 0.2 мм, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 33 м/с, Есөнбулагт 27 м/с, Тонхилд 23 м/с, Тоорой, Дарив, Шарга сумуудад 20 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, ихэнх сумуудад цэцэглэлт, үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал (2021 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар) 70.0 хувьд буюу ургамлын ургалт хэвийн буюу сайн, 30.0 хувьд дунд буюу ургалт удаашралтай, муу буюу ургамлын ургалт муу гарсан газар байхгүй.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /