Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 8-р сарын 1-р арав хоногийн тойм бичвэр


2021 оны 8-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 8-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 19.7-23.4 градус дулаан, бусад нутгаар 13.4-19.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 35, Тооройд 33, Алтайд 31, Хөхморьт, Халиунд 30, Бигэр, Дарив, Жаргаланд 29 градус дулаан, бусад сумуудад 21-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Чандманьд 4, Цогт, Есөнбулагт 5, Тонхилд 6, Халиун, Цээлд 7, бусад сумуудад 8-14 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 26-29 градус дулаан, бусад нутгаар 17-25 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 63, Тооройд 62, Алтайд 59, Даривт 58, Бигэрт 57, Баян-Уулд 54, бусад сумуудад 41-53 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Есөнбулагт 2, Цогтод 3, Тонхилд 4, Баян-Уул, Гуулинд 5 градус дулаан, бусад сумуудад 7-11 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Төгрөгт 50.2 мм, Баян-Уулд 41.6, Тонхилд 39.9 мм, Халиунд 33.5 мм, Хөхморьтод 30.0 мм, Цээлд 27.4 мм, Цогтод 24.2 мм, Тайшир, Жаргаланд 20.0 мм, Даривт 19.7 мм, Гуулинд 17.0 мм, Бугатад 16.5 мм, Есөнбулагт 14.5 мм, Бигэрт 13.8 мм, Дэлгэрт 13.5 мм, Шаргад 8.0 мм, Чандманьд 6.8 мм, Эрдэнэд 6.4 мм, Тооройд 4.6 мм хур тунадас орсон байна. Харин Алтайд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 21 м/с, Есөнбулагт 20 м/с, Тооройд 19 м/с, Хөхморьтод 18 м/с, бусад сумуудад 7-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт, баг цэцэг үүсэлт, залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, ихэнх сумуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2021 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар 75.0 хувьд буюу Есөнбулаг, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ сумуудад ургамлын ургалт хэвийн буюу сайн, 25.0 хувьд дунд буюу Алтай, Бугат, Дарив, Тайшир, Цогт сумуудын нутгаар ургалт удааширалтай, харин муу буюу ургамлын ургалт муу гарсан газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /