Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 7-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 7-р сарын 2 дyгаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-07-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 7-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 22.2-27.8 градус дулаан, бусад нутгаар 16.0-21.9 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шарга, Тооройд 38, Бигэрт 34, Алтай, Хөхморьт, Тайшир, Халиунд 32, Гуулин, Дарив, Дэлгэр, Төгрөгт 31, Жаргаланд 30 градус дулаан, бусад сумуудад 26-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Чандманьд 6, Есөнбулаг, Тонхил, Бугатад 8, Гуулин, Цээлд 9, Дарив, Дэлгэрт 10, бусад сумуудад 11-17 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 32-36 градус дулаан, бусад нутгаар 23-30 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 66, Шаргад 65, Гуулинд 63, Бигэр, Алтайд 61, Тонхил, Дарив, Цогтод 60, Хөхморьтод 59, Цээлд 57, Есөнбулагт 56, бусад сумуудад 47-54 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод 3, Чандманьд 4, Бугатад 6, Тонхил, Гуулинд 7, Есөнбулаг, Баян-Уул, Цээл сумуудад 8 градус дулаан, бусад сумуудад 9-15 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Эрдэнэд 27.1 мм, Цогтод 25.3 мм, Чандманьд 23.2 мм, Есөнбулагт 16.8 мм, Дэлгэрт 14.5 мм, Бигэрт 14.1 мм, Төгрөгт 12.0 мм, Гуулинд 12.8 мм, Тонхилд 9.0 мм, Халиун, Цээлд 6.4-6.7 мм, Алтай, Тайширт 4.1-4.4 мм, Даривт 3.8 мм, Тооройд 2.3 мм, Шаргад 2.0 мм, Жаргаланд 1.9 мм, Хөхморьтод 1.1 мм, Бугатад 0.6 мм, Баян-Уулд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин хур тунадас ороогүй газар байхгүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 23 м/с, Тооройд 20 м/с, Хөхморьтод 18 м/с, бусад сумуудад 7-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт, баг цэцэг үүсэлт, залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, зарим сумуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2021 оны 7 дугаар сарын 21-ний байдлаар 46.1 хувьд буюу Есөнбулаг, Тонхил, Бигэр, Гуулин, Дэлгэр, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань сумуудад ургамлын ургалт хэвийн буюу сайн, 46.0 хувьд дунд буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Хөхморьт, Баян-Уул, Дарив, Жаргалан, Тайшир, Шарга, Эрдэнэ сумуудын нутгаар ургалт удааширалтай, 7.9 хувьд муу буюу Цогт сумд ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /