Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 5-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2021 оны 5-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-05-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 5-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 15.6-18.6 градус дулаан, бусад нутгаар 7.3-13.8 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 30, Бигэр, Жаргаланд 26, Халиунд 25 градус дулаан, бусад сумуудад 16-24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Тонхилд -4, Есөнбулаг, Баян-Уул, Цогтод -2, Дарив, Цээлд -1 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 24-26 градус дулаан, бусад нутгаар 13-22 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 56, Тооройд 60, Алтай, Даривт 58, Цогтод 56, Шаргад 55, Тонхилд 53 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -6, Баян-Уул, Цогт, Есөнбулагт -4, Жаргалан, Тонхилд -3, бусад сумуудад 2-6 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Төгрөгт 1.8 мм, Тонхилд 0.8 мм, Баян-Уулд 0.6 мм, Есөнбулаг, Бугатад 0.5 мм, Хөхморьт, Дарив, Цогт, Эрдэнэ сумуудад 0.3 мм, Цээл, Чандманьд 0.1 мм хур тунадас орсон байна. Бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Есөнбулагт 36 м/с, Бугатад 30 м/с, Тонхилд 28 м/с, Хөхморьтод 22 м/с, Цогт, Цээл, Шарга, Чандмань сумуудад 20 м/с, бусад сумуудад 12-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат, шарга сумд ширэг улалж баг цэцэг үүсэлтийн үе шат ажиглагдаж байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /