Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2021 оны 3-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-03-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 3-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 0.4-2.0 градус хүйтэн, бусад нутгаар -3.4-7.9 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 14, Алтай, Бигэрт 11, Даривт 10, Төгрөг, Шаргад 10 градус дулаан, бусад сумуудад 4-9 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -25, Дэлгэр, Гуулинд -24, Жаргалан, Тайшир, Даривт -23, Цогт, Цээлд -22 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 0-3 градус дулаан, бусад нутгаар -1-7 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 32, Тооройд 30, Бигэрт 29, Тонхилд 27 градус дулаан, бусад сумуудад 9-23 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -27, Дарив, Тайширт -26, Жаргаланд -25, Чандмань, Шаргад -23, Цогт, Цээл, Хөхморьт, Баян-Уул, Бугат, Тонхил, Есөнбулагт -22, бусад сумуудад -15-19 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Дэлгэрт 0.5 мм, Гуулинд 0.4 мм, Баян-Уул, Есөнбулагт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 27 м/с, Тонхилд 22 м/с, Есөнбулаг, Төгрөг, Дарив, Шарга сумуудад 20 м/с, Цээлд 19 м/с, Цогтод 18 м/с, бусад сумуудад 9-17 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 3-р сарын 10-ны байдлаар Тайширт 0 см зузаан цастай, нийт нутгийн 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /