Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2-р сарын 2-р арав хоногийн тойм бичвэр


2021 оны 2-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-02-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 2-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -1.3-11.3 градус хүйтэн, бусад нутгаар -3.1-14.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бигэрт 15, Тоорой, Даривт 14, Алтай, Төгрөгт 13, Хөхморьт, Чандманьд 12 градус дулаан, бусад сумуудад 4-11 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт -27, Тайширт -26, Жаргалан, Есөнбулаг, Гуулинд -25, Цогт, Шаргад -23 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 0-13 градус хүйтэн, бусад нутгаар -2-18 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 28, Бигэр, Тооройд 24, Төгрөгт 21, Баян-Уул, Цээл сумуудад 20 градус дулаан, бусад сумуудад 8-19 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -32, Тайширт -31, Шаргад -29, Жаргаланд -27, Баян-Уулд -26, Есөнбулаг, Дарив, Цогт, Хөхморьтод -24, бусад сумуудад -15-23 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Дэлгэрт 1.3 мм, Баян-Уулд 0.9 мм, Хөхморьтод 0.8 мм, Жаргаланд 0.5 мм, Гуулинд 0.3 мм, Алтай, Тайширт 0.2 мм, Цогт, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Тонхилд 30 м/с, Төгрөг, Цээл, Есөнбулагт 20 м/с, Тоорой, Хөхморьт, Цогт, Шарга сумуудад 18 м/с, Баян-Уул, Дарив, Чандманьд 16 м/с, бусад сумуудад 7-13 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 2-р сарын 20-ны байдлаар Гуулин тосгон, Жаргаланд 4 см, Тайширт 3 см, Шаргад 2 см, Есөнбулаг, Дэлгэрт 1 см, Халиунд 0 см зузаан цастай, нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Гуулин тосгонд 0.20 г/см3, Жаргаланд 0.17 г/см3 гэж тодорхойлсон байна.