Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 2-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр


2021 оны 2-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-02-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 2-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -6.5-21.2 градус хүйтэн, бусад нутгаар -3.5-16.5 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Даривт 10, Алтайд 8, Төгрөгт 6, Баян-Уул, Эрдэнэд 5 градус дулаан, бусад сумуудад -4 градус хүйтнээс 4 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад -34, Гуулинд -29, Дэлгэр, Тайширт -28, Жаргаланд -27, Есөнбулагт -26 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -6-22 градус хүйтэн, бусад нутгаар -4-18 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 22, Чандманьд 14, Дарив, Тонхилд 13, Бигэр, Бугатад 12, Тоорой, Төгрөг, Цээл сумуудад 11 градус дулаан, бусад сумуудад -1 градус хүйтнээс 10 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -38, Гуулинд -32, Тайширт -31, Жаргаланд -29, Есөнбулаг, Баян-Уулд -28, Хөхморьтод -27, бусад сумуудад -17-25 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон ба Есөнбулагт 1.6 мм, Жаргаланд 1.4 мм, Дэлгэрт 1.3 мм, Баян-Уулд 1.1 мм, Цогтод 0.7 мм, Гуулинд 0.5 мм, Халиун, Цээл, Бугатад 0.3 мм, Алтай, Тайширт 0.2 мм, Тонхил, Бигэрт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин бусад сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 27 м/с, Тонхилд 19 м/с, Төгрөг, Есөнбулагт 18 м/с, Баян-Уул, Дарив, Чандмань сумуудад 16 м/с, бусад сумуудад 3-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 2-р сарын 10-ны байдлаар Гуулин тосгонд 5 см, Жаргалан, Тайширт 4 см, Шарга, Халиунд 3 см, Цогт, Есөнбулаг, Дэлгэрт 1 см, Чандмань, Хөхморьтод 0 см зузаан цастай, нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Жаргалан, Тайширт 0.24 г/см3, Гуулин тосгонд 0.23 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /