Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 11-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм


2021 оны 11-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-12-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 11-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -5.0-9.4 градус хүйтэн, бусад нутгаар -3.8-10.8 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Төгрөгт 9, Даривт 8, Алтай, Тооройд 7, Баян-Уул, Тайшир, Эрдэнэд 6 градус дулаан, бусад сумуудад 2-5 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -25, Жаргаланд -23, Тайшир, Цогтод -22, Бугат, Баян-Уулд -21, Есөнбулаг, Тонхил, Бигэр, Цээл, Шарга, Дэлгэрт -20, бусад сумуудад -16-19 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -6-7 градус хүйтэн, бусад нутгаар -4-11 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 16, Цогт, Алтайд 15, Тонхил, Шаргад 14, Баян-Уулд 13, Гуулинд 12, Есөнбулаг, Даривт 11, Бугат, Бигэр, Цээл, Чандмань, Эрдэнэд 10, бусад нутгаар 6-8 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Цогт, Гуулинд -26, Баян-Уулд -25, Бугат, Цээлд -24, Тайшир, Есөнбулаг, Шаргад -23 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим сумуудад хур тунадас орсон ба Есөнбулагт 1.8 мм, Эрдэнэд 0.5 мм, Чандманьд 0.2 мм, Төгрөгт 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Тонхил, Есөнбулаг, Шарга, Төгрөгт 20 м/с, бусад сумуудад 7-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 11-р сарын 30-ны байдлаар Есөнбулагт 2 см зузаан, Гуулин, Чандманьд 1-4 баллын бүрхэц тогтсон, Говь-Алтай аймгийн нийт нутгийг 10 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /